АНУ-ын Ерөнхийлөгч Дональд трамп “Гэртээ ганцаараа” киноны хоёрдугаар анги буюу "Гэртээ ганцаараа-2: Нью-Йоркод ганцаараа" кинонд өөрийн дүрээ мөнхөлсөн байдаг. Ерөнхийлөгч Трамп гол дүрийн хүүг том зочид буудалд төөрчхөөд явж байхад нь тусалж байгаагаар гардаг юм. Кинон дээр гардаг "Плаза" зочид буудал нь Дональд Трампын эзэмшилд байсан билээ.
Тэрбээр Зул сарын баярын өмнөх өдөр цэргийн албан хаагчдад мэндчилгээ хүргэх үеэрээ энэ дурсамжаасаа хуваалцжээ. “Энэ талаар хүмүүс Зул сарын баяраар их ярьж, дурсдаг. Ялангуяа хүүхдүүд би таныг кинон дээр харсан гэж хэлдэг. Маш сайн кино. Би ч тэр үед залуу байж” хэмээн ярьсан байна.
"Гэртээ ганцаараа-2: Нью-Йоркод ганцаараа" кино нь 1992 онд бүтээгдсэн бөгөөд кино урлагийн сонгодог бүтээл болсон гэж шүүмжлэгчид үздэг.
Эх сурвалж: CNA
Холбоотой мэдээ