УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна.
Төрийн ордны “А” танхимд болж байгаа энэхүү хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргын тухай хэлэлцэж буй аж.
Тус бүлэг өнгөрсөн даваа гаригт хуралдаад, Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбат гишүүнийг томилуулахаар санал нэгдэн, дэвшүүлсэн. Гэвч өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болоход бүлгийн шийдвэр дэмжлэг хүлээлгүй, Ш.Түвдэндорж гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар томилохыг олонхи нь дэмжсэн юм.
Энэ асуудлыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, батлах учраас өнөөдөр асуудлаа ярьж буй ажээ.
Г.ДАРЬ