"Эрдэнэт үйлдвэр": Тайлбар мэдээлэл | News.MN

"Эрдэнэт үйлдвэр": Тайлбар мэдээлэл

"Эрдэнэт үйлдвэр": Тайлбар мэдээлэл

"Эрдэнэт үйлдвэр": Тайлбар мэдээлэл

Сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зохион байгуулж буй зарим тендер шалгаруулалттай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээ, мэдээллийн зарим нэгэн цахим хуудсаар Эрдэнэт үйлдвэр, түүний удирдлагыг илт гүтгэн, бодит байдлыг мушгин гуйвуулсан, үйлдвэрийн үйл ажиллагааг сөрөг үр дагаварт хүргэх мэдээлэл гарч байна.

Тухайлбал, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн цэвэр усны хэрэгцээг 60 гаруй км-ийн зайтай Сэлэнгэ мөрний сав газраас хос ган хоолойгоор ус татаж хангадаг бөгөөд уг ган хоолой болон үүнтэй холбоотой барилга, инженерийн байгууламжийн ашиглалт, үйлчилгээг Эрдэнэт үйлдвэр хариуцдаг юм. Энэхүү хос ган хоолойн ашиглалтын хугацаа дууссан, мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа солих шаардлага тавьдаг. Ус дамжуулах шинэ хоолойг барихгүй бол Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын ус хангамжийн системд доголдол гарч, усны хангамж тасалдах, улмаар үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа зогсох хүртэл эрсдэл байгаад дүгнэлт хийж, 3 дугаар ган хоолой барихаар 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Цэвэр ус дамжуулах 3 дугаар шугам хоолойг барих гүйцэтгэгчийг сонгох Үнэлгээний хороог байгуулж, нээлттэй тендерийг 2019 оны 5 болон 8 дугаар сард 2 удаа зарласан боловч эдгээр тендерүүд хүчингүй болсон. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4.3 дахь заалтын дагуу гүйцэтгэгчийг сонгох Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг уг ажлыг гүйцэтгэж чадах ажлын туршлагатай, техник, хүн хүчний хувьд бололцоотой, санхүүгийн чадавхитай компаниудыг судалсан. Гэвч энэхүү ажлыг гүйцэтгэх талаар гэрээ байгуулагдаагүй байхад цахим сүлжээгээр янз бүрийн сөрөг мэдээлэл цацагдаж байгаа нь Үнэлгээний хороо, Ажлын хэсэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байна.

Иймд энэхүү асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад танилцуулж, хянуулах нь зүйтэй гэж үзэж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг түр хугацаагаар зогсоолоо.

Хоног тутамд 89 мянган тн хүдэр боловсруулж, цаг тутамд 230 сая төгрөгийн борлуулалт хийж, минут тутамд 1.8 сая төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг үйлдвэрийн хувьд үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг хангахад цаг хугацааны хүчин зүйл онцгой чухал байдаг боловч худалдан авах үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх, асуудлыг шударгаар шийдвэрлэх зарчмын дагуу энэхүү арга хэмжээг авлаа.

Тасралтгүй үйл ажиллагаатай, 6500 гаруй ажилтантай, Монголд төдийгүй Ази тивдээ томоохонд ордог үйлдвэрийн хувьд технологийн техник, тоног төхөөрөмж болон тэдгээрийн сэлбэг, материалын худалдан авалт, хангамжийг зохион байгуулахад зарим талаар хүндрэл гардаг хэдий ч Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтын үйл ажиллагаа холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд явагдаж байна.

2019 оны эхний 11 сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журам, аргын дагуу зохион байгуулсан худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөвт өртгөөс 53.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. Энэ нь 50 ортой эмнэлэг 10, эсвэл 280 ортой цэцэрлэг 25-ыг барьж болох хөрөнгө. Харин Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол ЭКГ-12 маркийн экскаватор 3, эсвэл 130 тоннын даацтай Белаз автомашин 10-ыг худалдан авч болох хөрөнгө юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хөрөнгө оруулалтын бодлогоо үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, тэдгээрийн найдвартай ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН

МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС, ХУУЛИЙН ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-25 202.126.88.153

Стандарт банкны асуудал дээр ингэж байнга тайлбар хийж буруутныг зарлах чадал байгаагүй.Түүхий эдийн үнэ өсөөд орлого олоод ирэхээрээ баахан хандив урамшуулал тарааж дэмий хөрөнгө оруулөлт хийж идэж уугаад утгаа алдаж байна.ЭТтолгой Эрдэнэт хоёр шоугаа болих хэрэгтэй.Хүлээсэн ажилаа хийж байгаа улсууд шүү.

Avatar

ГАН ХООЛОЙ 2019-12-25 202.179.24.41

ЦООРООД АСГАЧААД БАЙСАНГ НЬ МЭДЭХГҮЙ Л ЮМ БАЙНА. ЖИЛД 10 КМ ШУГАМ СОЛИХ ЗАМААР ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭРЭЭ ЭСВЭЛ ҮЙЛДВЭР, ААН, ИРГЭДИЙН ХУРААМЖ ТӨЛБӨРӨӨС ГЭХЧИЛЭН ШИЙДЭЖ БОЛМООРЛ ЮМ. ЯАХААРАА Ч 60 КМ ГАН ХООЛОЙГ НЭГ ДОР СОЛИХ ГЭЭД ДАЙРААД БАЙДЫМ

Avatar

ЗОЧИН 2019-12-25 202.126.89.201

100 % ХУВЬЦААГ НЬ ХУВЬЧИЛАХГҮЙ БОЛ МАН БОЛОН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭР ХҮНД НАВС УНАЖ СОНГУУЛИАС ГОРЬДОХ ЮМГҮЙ БОЛНО !!! ХА ХА ХА !!!

Avatar

Зочин 2019-12-25 103.229.123.202

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм

Avatar

Зочин 2019-12-25 119.40.103.3

Онц байдал тогтоосон шалтгаан тодорхой. Сонгуулийн мөнгөө босгох

Avatar

Нэж 2019-12-25 66.181.190.28

СИНОХИДРОТОЙ НИЙЛЖ ТЕНДЕР ГУСЧААД БИТГИЙ ГУЦААД БАЙ

Avatar

Зочин 2019-12-25 202.55.191.130

Erdenet uildver jinhen nowshin yalzarsan gazar FUCK

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж