УБТЗ ачаа тээврийн тарифаа нэмнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.07-нд нийтлэгдсэн

УБТЗ ачаа тээврийн тарифаа нэмнэ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” компани энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ачаа тээврийн тарифаа нэмэгдүүлэхээр болжээ.

Тухайлбал, өнгөт, хар металлын тээвэр 20, нефть, нефтийн бутээгдэхүүн, барилгын материал, өвс сүрэл, гэрийн хэрэглэл тээвэрлэх тариф тус бүр 10 хувиар нэмэх гэнэ. Мөн олон улсын зорчигч тээврийн тарифыг тооцохдоо швейцарь франкаас төгрөгт хөрвүүлэх ханшийг 200- 350 тегрөгөөр нэмж, ирэх сарын 1-нээс мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.

Эдийн засгийн хямрал нүүрлэж, зорчигч тээвэр болон ачаа тээврийн орлого буурч, тус нийгэмлэг санхүүгийн алдагдалд орох болсон учраас ийм шийдвэр гаргасан бололтой.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж