“Үнэт металл худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол боллоо | News.MN

“Үнэт металл худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол боллоо

“Үнэт металл худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол боллоо

“Үнэт металл худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол боллоо

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуулийн 10.1 дэх хэсэг, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 22  дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон иргэний хуулийн холбогдох хэсгүүдийг үндэслэн “Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээ”-г Худалдагч талын толгой компани болох “Эрдэнэс Монгол” компани, Худалдагч тал болох “Эрдэнэс Силвер Ресурс” компани, нөгөө талаас буюу Худалдан авагч тал болох Монголбанкны хооронд байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар оролцож, Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т. Мөнхбаяр нар Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээ нь  өнөөдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 5 жилийн хугацаанд хамтран ажиллахаар талууд гэрээг ёслон баталгаажууллаа.

Уг гэрээгээр 850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгө болох үнэт металлын агууламж бүхий гулдмайг “Эрдэнэс Силвер Ресурс” компаниас Монголбанкинд нийлүүлэх, улмаар гэрээнд тусгасны  дагуу төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад орших юм.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж