Төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдэнэ | News.MN

Төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдэнэ

Төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдэнэ

Төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэр гаргалаа.

Төрийн албан хаагчдын дундаж цалин одоогоор 900 мянган төгрөг юм байна. Найман хувь нэмэгдсэнээр 1 сая төгрөг рүү дөхөх аж. Төрийн албанд нийт 190 мянган албан хаагч бий. Тэдний цалинг нэмэхэд зориулж 2020 оны улсын төсөвт 276 тэрбум төгрөг тусгажээ.

Мөн 2020 онд ахмад настны тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээ Засгийн газар мэдэгдээд буй.  Нийтдээ 408 мянган ахмад настан байдаг аж. Төрөөс ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, төрийн албан хаагчдын цалинг өсгөдөг ч сургаар нь бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр буцаад нэмэгдэл нь төгрөгийн ханшийн уналтад өртдөг сөрөг тал бас бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-12-25 174.197.0.150

Доод хэмжээ 420 гэх өөрийгээ авч явж чадахгү й ажил хийх чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мөнгө нэмэх гүй бол сарын 170000 төгрөгөөр яаж амьдрах вэ эдгээр хүмүүс

Avatar

Иргэн 2019-12-25 64.119.27.112

Төрийн албыг төрлийн алба болгосоныхоо шагнал болгож байгаа юм байна Ман-ынхан

Avatar

Зочин 2019-12-25 202.9.40.62

Яасан гэж

Avatar

Зочин 2019-12-25 103.229.123.202

Тэжээгчээ алдсаны тэтгэмж нэмэхүү

Avatar

Зочин 2019-12-25 119.40.98.177

Дээр нь нэмэгдлүүд нь нийлээд бараг 2 сая дөхөх байх даа

Avatar

Хан хүү 2019-12-25 66.181.190.28

Байнга буруу шийдвэр гаргана төрийн албан хаагч энэ тэр гэж ард түмнийг ялгаварлан гадуурхахаа боль ХҮРЭЛСҮХ ЧАДВАР АЛГА АЛБАН ТУШААЛДАА ЖИЖИГДЭЭД БАЙНА

Avatar

Зочин 2019-12-25 202.179.31.82

Жаахан бодит амьдралд нийцэхээр мэдээлэл оруулж байгаач хаана ямар салбарын төрийн албан хаагчийн цалингийн дундаж нь 900 хүрээд байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж