Төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдэнэ

Төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэр гаргалаа.

Төрийн албан хаагчдын дундаж цалин одоогоор 900 мянган төгрөг юм байна. Найман хувь нэмэгдсэнээр 1 сая төгрөг рүү дөхөх аж. Төрийн албанд нийт 190 мянган албан хаагч бий. Тэдний цалинг нэмэхэд зориулж 2020 оны улсын төсөвт 276 тэрбум төгрөг тусгажээ.

Мөн 2020 онд ахмад настны тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээ Засгийн газар мэдэгдээд буй.  Нийтдээ 408 мянган ахмад настан байдаг аж. Төрөөс ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, төрийн албан хаагчдын цалинг өсгөдөг ч сургаар нь бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр буцаад нэмэгдэл нь төгрөгийн ханшийн уналтад өртдөг сөрөг тал бас бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж