Банкнаас дээрэмдсэн мөнгөө гудамжинд цацжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

Банкнаас дээрэмдсэн мөнгөө гудамжинд цацжээ

Банкнаас дээрэмдсэн мөнгөө гудамжинд цацжээ

АНУ-ын Колорадо мужийн Колорадо-Спрингс хотын оршин суугч 65 настай Дэвид Оливер гэгч эр энэ сарын 23-ны өдөр банк дээрэмдэж, дээрэмдсэн мөнгөө гудамжинд цацсан байна.

Тэрбээр ийнхүү мөнгө цацахдаа “Зул сарын мэнд” хэмээн хашхирч байсныг гэрчүүд ярьжээ. Ингээд тэр мөнгөө цацаж дуусаад хажуугийн кафед орж суун цагдаа нарыг хүлээсэн байна.

Цагдаа нар ирэхэд тэр огт эсэргүүцэл үзүүлэлгүй баривчлагдсан төдийгүй түүний биед ямар ч зэвсэг байгаагүй аж. Хүмүүс түүнийг “Орчин цагийн Робин Гүд” хэмээн хочилж байгаа гэнэ. Тэр хэр их хэмжээний мөнгө ингэж цацсаныг тогтоогоогүй байгаа ч гудамжинд алхаж явсан хүмүүс мөнгийг түүж банканд эргүүлэн тушааж байжээ.

Эх сурвалж: TELEGRAPH

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж