УИХ-ын сонгуулийн хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүсэв | News.MN

УИХ-ын сонгуулийн хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүсэв

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын сонгуулийн хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүсэв

УИХ-ын сонгуулийн хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүсэв

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга өнөөдөр /2019.12.25/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын сонгуулийн тухай хуульд бүхэлд нь хориг тавихыг хүсэж байна. Биднийг зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнийг нэр дэвших эрхгүй болсонтой холбоотойгоор уг шаардлагыг хүргүүлж байна гэж бүү бодоорой. Сонгуулийн хууль Эрүүгийн хуулиас давж, хүнийг насан туршид нь яллах болчихоод байна.

Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол УИХ-ын сонгуулийн тухай хууль дээр төрийн тэргүүн ч  үгсэн хуйвалдсан гэдэг дүгнэлтэд хүрнэ. Бид Үндсэн хуулийн цэц, НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана” гэлээ.

Мөн тус намаас шаардлага гаргажээ. Шаардлагад гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сонгох эрхийг хангаж, 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас багагүй байх өөрчлөлт оруулах.

Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг өөрчлөх, сонгуулийн зардлыг улсын төсвөөс хариуцан, нам эвсэл тэнцүү хуваарилна гэдэг заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгана уу гэжээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-25 66.181.168.199

ХҮН АМИНЫ ХЭРЭГ ХИЙСЭН ЭТГЭЭД БОЛ УИХ-Д СОНГОГДОЖ БОЛМОЙ

Avatar

Зочин 2019-12-25 66.181.168.199

Төрийн албанд ажиллах хүнд тавигдах шаардлага, иргэний хүний сонгох, сонгогдох эрх гэдэг хоёр өөр ойлголт. Монгол Улсыг ардчилсан улс гэдэг. Гэтэл сонгуулийн хуулинд хүний үндсэн эрхийг ноцтой зөрчсөн, хоёрт үл ялгаварлах зарчмыг зөрчсөн. Гурав дугаарт Сонгуулийн хуулийн холбогдох заалт нь хэт зүүний большевик улааны үзлийг илт санагдуулж байна. Коммунистууд л ийм эрээ цээргүй үзэл байр суурь баримталж байсан. УИХ-ЫН СОНГУУЛИЙН ШИНЭ ХУУЛЬ БОЛ ЖИНХЭНЭ БОЛЬШЕВИК МАЯГИЙН ХЭТ ЗҮҮНИЙ РАДИКАЛ ХУУЛЬ

Avatar

Зочин 2019-12-25 122.201.21.160

тийм хэрэгт холбогдсон хүнийг насан туршид нь төрд бүү ойртуул

Avatar

Зочин 2019-12-25 66.181.179.180

Энхбаяр та хоёр ард түмнийг бага шиг доромжлоорой.

Avatar

ллл 2019-12-25 66.181.191.235

хууль мэдэхгүй балай авгай нар, хэдэн карманы хулгайч нар юу хийж байгаагаа ч мэдэхгүй кноп дарсан юм чинь. Угаасаа хууль бус

Avatar

Иргэн 2019-12-25 64.119.27.112

Ерөнхийлөгч хориг тавих байхоо. Үндсэн хуулиас дээгүүр хууль гэж байхгүй гэж ойлгож байнаа

Avatar

Зочин 2019-12-25 103.14.36.249

demjij bna. hunii songoh songogdoh erhiig ingej haaj bolohgui ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж