УИХ-ын сонгуулийн хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүсэв

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын сонгуулийн хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүсэв

УИХ-ын сонгуулийн хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүсэв

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга өнөөдөр /2019.12.25/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын сонгуулийн тухай хуульд бүхэлд нь хориг тавихыг хүсэж байна. Биднийг зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнийг нэр дэвших эрхгүй болсонтой холбоотойгоор уг шаардлагыг хүргүүлж байна гэж бүү бодоорой. Сонгуулийн хууль Эрүүгийн хуулиас давж, хүнийг насан туршид нь яллах болчихоод байна.

Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол УИХ-ын сонгуулийн тухай хууль дээр төрийн тэргүүн ч  үгсэн хуйвалдсан гэдэг дүгнэлтэд хүрнэ. Бид Үндсэн хуулийн цэц, НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана” гэлээ.

Мөн тус намаас шаардлага гаргажээ. Шаардлагад гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сонгох эрхийг хангаж, 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас багагүй байх өөрчлөлт оруулах.

Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг өөрчлөх, сонгуулийн зардлыг улсын төсвөөс хариуцан, нам эвсэл тэнцүү хуваарилна гэдэг заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгана уу гэжээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж