Флойд Мэйуэтерийн охиндоо барьсан том бэлэг

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

Флойд Мэйуэтерийн охиндоо барьсан том бэлэг

Флойд Мэйуэтерийн охиндоо барьсан том бэлэг

Өнгөрсөн арван жилийн хамгийн их ашиг орлого олсон мэргэжлийн боксын аварга Флойд Мэйуэтер 19 настай охиндоо зул сарын баяраар 140 мянган еврогийн үнэтэй Mercedes G63 автомашин бэлэглэжээ. Мэйуэтерийн охин Ляанна өөрийн Instagram хуудсандаа “ Бурхан минь , ааваа маш их баярлалаа” хэмээн шинэ машиныхаа зургийг оруулжээ. Ляанна бол Мэйуэтерийн дөрвөн хүүхдийн хамгийн том нь бөгөөд доороо Зион, Кораун, Жира хэмээх гурван дүүтэй. Өмнө нь түүний дүү Зион 2017 онд 16 насныхаа төрсөн өдрөөр ааваасаа 31 мянган еврогийн үнэтэй Mercedes C-Class автомашин бэлгэнд авч байсан юм.

Флойдын хувьд сүүлийн арван жилийн хугацаанд 915 сая ам.доллар олсноор бүх тамирчдыг тэргүүлсэн билээ. Түүний араас К. Роналдо 800 сая ам.доллар, Л. Месси 750 сая ам.доллар олсноороо тус тус жагссан. Түүний 915 сая ам.долларын 500 сая гаруй нь Мэйнни Пакьяо болон Конор МакГрекор нартай хийсэн тулаанаас орж ирсэн байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж