Шинэ жилийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Шинэ жилийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Шинэ он гарахад хэдхэн хоног үлдээд байна. Тиймээс шинэ жилийн баярын өдрүүдэд цаг агаар ямар байхыг сонирхуулъя. Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, хүйтэн салхитай байхыг цаг уурчид мэдээлсэн. Ингээд арванхоёрдугаар сарын сүүлчийн долоо хоногийн цаг агаарын мэдээг хүргэе.


Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 25-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим, 27-нд нутгийн хойд, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зарим газраар цас орно.

Салхи: Арванхоёрдугаар сарын 25, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд  нутгийн зарим газраар 12-14м/с, 28-нд говь болон зүүн аймгуудын нутгаар 14-16м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Энэ сарын 27-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж