Ким Кардашиан, Канье Уэст нар зургаан настай охин Норт Уэстдээ зул сараар Майкл Жэксоны өмсөж байсан хүрмийг бэлэглэжээ.
39 настай Ким өөрийн инстаграмдаа зул сарын үдэш энэхүү очир, сувдан шигтгээтэй, гинжтэй, баруун булчин дээрээ улаан оруулгатай хар хүрэмний зургийг оруулсан байна. Тэрбээр үүнийгээ "Зул сараар Канье бид хоёр Нортод Майкл Жэксоны өмсөж байсан хүрмийг бэлэглэсэн. Охин маань Майкл Жэксоны шүтэн бишрэгч учир энэ бэлэг түүнд маш их таалагдсан. Бид охиндоо зориулж хүрмийг хасуулсан. Тиймээс тэр минь хүрмээ өмсөж болохоор болсон. Охиноо өсөхөөр бид тайрсан ханцуйг нь буцаагаад залгачихна. Ингээд охин минь насаараа өмсөх хүрэмтэй боллоо" хэмээн тайлбарлажээ.
Жэксон энэ хүрмээ Элизабет Тэйлорын 65 насны төрсөн өдрөөр, 1997 оны Канны кино наадамд "Сүнс" киногоо толилуулахдаа өмсөж байжээ.
Эх сурвалж: yahoo.com
Холбоотой мэдээ