Фото: Валентин Огиренко / Reuters
Украины улсын болон улсын баталгаат өрийн хэмжээ өнгөрсөн наймдугаар сарын 31-ний байдлаар бараг 1,5 их наяд гривен буюу 70,5 тэрбум гаруй ам.доллар хүрсэн байсныг тус улсын Сангийн яам мэдээлжээ. Оны эхний найман сард тэдний өр гривнагаар 20%, доллараар бол 1,1% нэмэгджээ. Ялгаа нь украин мөнгөний ханш унасантай холбоотой юм.
Гадаад өрийн нийт хэмжээ 46 тэрбум ам.доллар байгаа бол дотоод өр нь 518,5 тэрбум гривен байгаа аж. Энэ нийлбэрийн 82 хувь нь шууд өр бөгөөд бусад нь баталгааны өр гэжээ.
Сүүлийн үед Украин хуримтлагдсан их өрөө төлөх бэрхшээлтэй тулгараад байгаа. "Standard & Poor's" агентлаг есдүгээр сарын 25-нд Украины чансааг дефолтын өмнөх "SD" болгон буулгасан байдаг. Гэсэн ч есдүгээр сарын 23-нд төлөх ёстой 500 сая ам.доллараа төлөөгүй учраас чансааг нь дахин унасан байв. Тус улс одоогоор өрийн бүтцээ шинэчилтэл өр төлөлтөө зогсоогоод байгаа билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР