Ану “Хөөрхөн дэлхий” хүүхдийн эмнэлэг байгуулна | News.MN

Ану “Хөөрхөн дэлхий” хүүхдийн эмнэлэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

Ану “Хөөрхөн дэлхий” хүүхдийн эмнэлэг байгуулна

Ану “Хөөрхөн дэлхий” хүүхдийн эмнэлэг байгуулна

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо “Хөөрхөн дэлхий” хүүхдийн эмнэлэг байгуулахаар болсноо өөрийн влогоор дамжуулан зарлалаа.

Солонгорсон өнгөөр бусдын анхаарлыг татан гарч ирсэн “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өдгөө таван охины ээж болж, “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтлөх болсон.

Влогоороо дамжуулан өдөр тутмын аз жаргалтай амьдрал, гайхалтай хурим, амттай бал сарын аялал гээд өөрийн амьдралд тохиож буй зүйлийг харуулахын сацуу бусад бүсгүйчүүдэд зөвлөгөө өгч байдаг түүний влогийг олон мянган ээж нар шимтэн үздэг билээ.

Тэрбээр өнөөдөр /2019.12.25/ шинэ влогоо цацаж, энэ үеэрээ “Хөөрхөн дэлхий” хүүхдийн эмнэлэг байгуулахаар болсноо зарласан юм.

Ханиад томууны улиралд улсын эмнэлэг өвчтөнөөр дүүрч, хүүхдүүд шалан дээр хэвтэн эмчлүүлж байгаад сэтгэл зовнидог тул ирэх жил буюу 2020 онд “Хөөрхөн дэлхий” хүүхдийн эмнэлэг байгуулахаар болсон ажээ. Тус эмнэлэг нь хүүхдийг эмчлэхээс гадна сэтгэлзүйн зөвлөгөө, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх тасагтай байх гэнэ.

Мөн тэрбээр Алгаа, Нямка нартай хамтран саяхан өөрийн хамтлагийг байгуулж “Бүсгүй хүн бүр хөөрхөн” анхны уран бүтээлээ гаргасан юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-25 202.9.46.34

янхaны орлого өндөр шүү миеэ эбэ мандахбаяр алдаржавхлан гээд явж өгнөө

Avatar

zochin 2019-12-25 202.179.25.15

za amjilt chuusee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж