Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат хэвлэлийнхэнд хандаж, “Улсын Ерөнхий прокурор өөрийнхөө албан үүргийг орлогч С.Алиманцэцэгтээ хуулийн дагуу шилжүүлсэн” болохыг дуулгасан ч Б.Жаргалсайхан яагаад ажлаа хийхгүй байгааг, албан үүргээ ямар шалтгаанаар өөр хүнд өгсөн болохыг тайлбарласангүй. М.Чинбатын тайлбараас харвал өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-аас Монгол Улсын Ерөнхий прокуророор томилогдсон Б.Жаргалсайхан ямартаа ч ажилдаа ирэхгүй, албан үүргийг нь С.Алиманцэцэг албан бусаар эрхэлж буй нь тодорхой боллоо.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн ангийн найз гэгдэх С.Алиманцэцэгийг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг хөөсөн гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдэхдээ “Улсын ерөнхий прокурорын байгууллага дээр эргэлт гарсан байна. Ерөнхий прокурорыг хөөгөөд явуулчихсан байна. Б.Жаргалсайхан гэдэг хүн өрөөндөө орж чадахгүй байна. Ерөнхий прокурорыг УИХ-аас томилсон. Бүлэглэлийн нөхөд Ерөнхий прокурорыг өрөөнөөс нь хөөгөөд, өргөдлийг нь хүчээр бичүүлж гарын үсэг зуруулсан” тухай нууцыг дэлгэсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ч "Прокурорын байгууллагын 90 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх тогтоол батлахтай холбоотойгоор Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг ирж хэд хэдэн асуудал дээр мэдээлэл хийгээч гэж хүссэн. Гэвч эрүүл мэндийн шалтгаантай гээд ирэхгүй байгаа. Түүнийг түр орлон гүйцэтгэж байгаа С.Алиманцэцэг прокурорыг ирээч гэх гэхээр манай Байнгын хорооны утсыг авахгүй байна. Ер нь Байнгын хороо прокурорын байгууллага хоёрын хооронд үл ойлголцсон байдал үүссэн" талаар "хов" зөөж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "С.Алиманцэцэг прокурор нь удирдаад ч байгаа юм уу, яагаад байгаа юм бүү мэд" гэж хачирсныаас харвал УЕПГ-т үнэхээр төрийн эргэлт гарсан гэлтэй.
Улстөрчдийн ийнхүү "эрэл, сурал" болоод буй Улсын Ерөнхий прокурорын талаар Олон нийттэй харилцах албанаас нь "Эрүүл мэндийн шалтгаанаар түр эзгүй байгаа. Ерөнхий прокурорын эзгүйд түүний шийдвэрээр аль нэг орлогч нь бүрэн эрхийг нь хэрэгжүүлдэг Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг бүрэн эрхийг нь хэрэгжүүлж, прокурорын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэж хоёр өгүүлбэртэй албан мэдээ шидсэнд итгэсэн нь цөөн биз.
Албан тушаалаа урвуулан ЖДҮ-ийн зээл авсан улстөрчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж, “Энэ танхимаас тэр шударга ёс эхлэх ёстой”-г сануулж, прокурорын байгууллагуудын зөвлөгөөнд “матаас” барьж очсон Ерөнхийлөгчид “Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийн өмнө хэлье. Би хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй, хэн нэгнийг хариуцлагаас мултлахгүй” гэж суусан Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг чөлөөлж, Б.Жаргалсайханыг оронд нь томилоод ердөө найман сар болж буй юм.
Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор томилох хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Гэтэл ямар үндэслэлээр ажлаа С.Алиманцэцэгт хүлээлгэн өгөөд өөрөө “ор сураггүй” болсон нь анхаарал татаж байна. Гэтэл ЖДҮчдээс эхлээд авлига, албан тушаалын хэргүүд прокурор дээр гацаж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хүргэн Г.Дэнзэнгийн 17 тэрбумын тендерийн дуулианаас эхлээд хэрэгсэхгүй болж буй хэрэг олон байна.
Үндсэн хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналын дагуу УИХ-тай зөвшилцөн, зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан. Харин Прокурорын тухай хуульд "Хуульд зааснаас бусад тохиолдолд прокурорыг чөлөөлөх, халах, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохыг хориглоно" гэж заасан байдаг. Гэхдээ улстөрчид хуулийг яаж ашиглаж, өөрчилж, өөрийн дур сонирхолдоо нийцүүлж болохыг өнгөрсөн хаврын үйл явдлууд харуулсан билээ.
Өөрөөр хэлбэл, өөрт нь “үйлчлээгүй” хууль шүүхийн удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийн тулд АТГ болон бүх шатны шүүхийн удирдлага, мөн Ерөнхий прокурорыг орлогчийн хамт ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлж, түдгэлзүүлж болох тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж, УИХ-аар батлахын өмнө Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүдэд үзүүлэн МАН-ынхан ил цагаан “дээрэм” хийж, эзэндээ үнэнчээ баталсан билээ.
Ингэснээр ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4-ийн дагуу Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, түүний орлогч Г.Эрдэнэбат нарыг Х.Баттулга ажлаас нь чөлөөлөх зарлиг гаргасан юм.
УИХ-аар томилогдсон, бүрэн эрх нь 2019 оны дөрөвдүгээр сарын 7-ноос тоологдож буй Б.Жаргалсайханы зургаан жилийн хугацаа 2025 онд дуусна. Түүнийг чөлөөлөх, түдгэлзүүлэх хүсэлт ҮАБЗ-өөс орж ирээгүй. Хэвлэлийнх нь тайлбараас өөр албан ёсоор эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаан тоочоогүй гэвэл Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хаачив аа гэсэн асуулт тавигдах нь зүй ёсных.
Тэр тусмаа гурван долоо хоногийн өмнө Хятадад албан ёсоор айлчилж, “Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газар хоорондын хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурж явсан хүн ямар шалтгаанаар яагаад С.Алиманцэцэгт ажлаа шилжүүлсэн нь, түүний албан үүрэг, эрх мэдлийг ямар шалтгаанаар хэн “хулгайлсан” нь бүр ч их анхаарал татаж буй. Улсын ерөнхий прокурор бол Монгол улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах ёстой.
Томилсон прокуроруудынхаа талаар УИХ-ын гишүүдийн хэлж байгаагаас сонсоход УЕПГ-т “хууль бус эргэлт” гарсан байж мэдэхээр. Үнэндээ, өнөөдөр Монголын хуулийн байгууллагуудын дархлаа суларч, хуульд биш хүнд үйлчилдэг болсны бодит жишээ бол УЕПГ-т болж буй үйл явдал.
УЕП нь "сураггүй алга" болохтой зэрэгцээд ЖДҮ-гийн хэрэг ч “алга” болж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг суллах захиалга эрчимжиж эхэлсэн нь айдас, хүйдэс дагуулж байна.
Зочин 2019-12-25 103.26.195.29
MANAN chne arilahguu bna. Enhbold elbegdorjiin MANAN arisan baij bolno. Odoo shine MANAN haa saigui uusej bna. Mongoliin huuliin baiguullagiig dotor ni bujignuulj, vl buteh humuuseer duurgeh ni henii bodlogo ve? Yamar tagnuuliih ni bodlogo ve oilgomjtoi. 2020 ond ene huniig devshih baih tal deer ard tumen negdmeer bna. Jagsaaltaar garch irvel yaaraltai talbai deer oluulaa jagsaj tatan buulgah heregtei mengetiig.
Иргэн 2019-12-25 202.131.250.130
Дангаа дарга шиг данхийлгэчихсэн юм биш биз. МАНАН ч гар урттай шүү
Иргэн 2019-12-25 202.131.250.130
Гуравдагч оронд аваачаад нүдийг нь ухчихсан юм биш биз.
Баагий. 2019-12-25 103.26.195.152
Баттулга Гансүх нар гал хамууд гэсэн.Монголын хувь заяа ч хэцүү гаруудаар ороод дууслаа л даа. ХАЖУУД НЬ ЭНЭ АВГАЙ БАС ЮУ Ч БИЛЭЭ ДЭЭ.
Зочин 2019-12-25 202.9.40.60
УЕП-ыг эзгүй үед нь орлогч нь ажлыг нь явуулахын тулд орлогч байгаа биздээ!!! Тэгээд тэр нэг Батзандан гэдэг туйлбаргүй урваач шарваач попын үгийг юун ч аймар өлгөж авч бичдэг юм бэ дээ! Ялалсан хэргүүд нь шүүх дээр гацаад байгааг Батзанданч мэдэж байгаашд худлаа Хурцаас айж энд тэнд үнэг зан гаргаад байхын.
Зочин 2019-12-25 103.57.92.120
Монгол ч дуусчээ
Зочин 2019-12-25 202.55.188.93
Deer dooroos end tendees daramt shahalt ih irdeg baihaldaa. Buh yumchin yavj2 porkurordeer l tuvlurun
Зочин 2019-12-25 202.21.98.178
хээл хахуулд автсан энэ нийгэмд шудрага хүн ажиллах боломжгүй болсоон улс төрийнхөний гар хөл болохгүй болхоор шахаж байгаа биз
б 2019-12-25 202.179.24.245
Жаргалсайхан их шударга хүн шударга нь дэндээд найраа хоронд хутгалдахгүй өөрийхөөрөө зүтгээд байгаам бишүү.Нэр цэвэр мундаг хүндээ ямар нэг мөнгө нтрд холбогдоогүй.
Хэн ч биш 2019-12-25 103.9.90.98
Үнэндээ ажлыг нь хийлгэхгүй захиалгат томилгоо хийлгэх гэхээр нь татгалзаад байгаа сураг байсан санасан ажлаа хийх ямар ч боломжгүй болохоор яаж ч ажиллах билээ удахгүй аймаг болгонд улс төрчдийн гар хөл болсон хүмүүс томилогдох байх худлаа сонсоогүй бол Өмнөговь, Булган, Орхон удахгүй Төв гээд сольж байгаа юм биш үү
Хуульч 2019-12-25 183.81.171.2
Алиманцэцэг прокурортой Сүхбаатар дүүргийн ахлах прокурор байхад нь хэргийн талаар уулзаж байсан хүний хувьд хуульч хүний зангаргатай хүн шиг санагдаж байсан. Дараа шүүх хуралд олон удаа хамт орж шударга, зоригтой эмэгтэй гэдгийг мэдэж билээ. Энэ хүн яавч муу зүл хийх хүн биш гэдэгт итгэж байна. Харин Жаргалсайхан прокурорыг бол мэдэхгүй юм аа их л заль мэхтэй мөнгийг үнэр авсан хүн л гэж ярьдаг юм билээ
Зочин 2019-12-25 172.118.192.56
Жэнко гэгч терийн менгений номер нэг хулгайч Алиманцэцэ гэгч авгайгаар дургvйг нь хvргэсэн хэнийг ч болов буудуулж алуулдаг фашист б** болгожээ!!! Хуулийг уландаа гишгэсэн Жэнко, Алимаа авгайтайгаа огцор!!!!
Дү Фү 2019-12-25 73.92.12.67
ха ха ха Жонхуу прохуроороо алдасаан ? ……..ха ха ха Жонхуу прохуроороо аласаан ?……..
Зочин 2019-12-25 192.82.75.210
Жeнко уг нь э****з Миeэгээс арай дээр шүү ухаантай. Гэвч хуулийн байгууллагыг янзалж чадахгүй байсаар дуусах нь. Өөрсдөө барьцаалагдах юмгүй хулгай биш хүмүүсийг л сонгох хэрэгтэй байна
Зочин 2019-12-25 202.179.25.98
Хүний нэрийг зөв бичсэн үү. Албинцэцэг биш биз.
Зочин 2019-12-25 192.82.70.160
Чадахгүй нь ээ! Гээд л явчихаж болдоггүй юмуу?! Эсвэл цалин мөнгөндөө хорогдоод байгаа юмуу,эсвэл хүний гараар могой бариулах гээд байгаа юмуу?! Тодорхой болго л доо?! Энэ олон түмэн чинь шударга зүйлийг чинь дэмжинэ шүү дээ!!!
Зочин 2019-12-25 192.82.72.27
Дээрээс нь оролцоод хууль бус зүйл шаардаад байвал өргөдлөө өгчих хэрэгтэй. Ганбат генерал шиг.
зочин 2019-12-25 202.21.127.170
УИХ-аас томилсон ерөнхийг ажлыг хийлгэхгүй сайн дураараа өөрийн ажилтай хамт 2 хүний ажил хийгээд 2 хүний цалин аваад даварсан хорон санаат ховч хутгуур авгайг прокуророос хөөн зайлуулах хэрэгтэй
зочин-2 2019-12-25 192.82.75.32
Анх Энх-Амгалан прокурор УИХ дээр үнэнийг хэлж УИХ болон ЗГ-ынхыг цочирдуулсан юм биш үү? Сүүлийн үед шүүх, прокурорын байгууллагын дуу хоолой нэг л сулраад явчих шиг болсон. Мэдээж энэ хэрэгт холбогдох хүмүүс ихэнх нь байсан учраас, бас сонгууль дөхөж байгаа учраас г.м. шалтаг шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Шударга үнэний горьдлогыг төрүүлж байсан хүмүүсийг яачихав ??? Энэ нэг но-той гээд л… ярилцацгааж бна.
Зочин 2019-12-25 202.9.46.104
Х.Баттулга У.Хүрэлсүх нар олж өгөх байх
Зочин 2019-12-25 175.136.165.163
Гансүхийн төмөр зам бусад хэрэгүүд хавтас хэрэгүүд устаад дууслаа
Прокурорууд гэж авилгачин хогын амьтад байдаг гсн 2019-12-25 103.212.117.175
Энэ улсад болж байгаа юм нэг алга. Авилгачид луйварчид
Зочин 2019-12-25 66.181.160.80
ene neg mal dongoj ajilaa avaad baihgui haachsan n b** med orond n orlog ch n geed neg dunkuu avgai yah yu hiihee medehgui ulaan hatsarlchaad bj baih yum daa
Улс ч гэж дээ 2019-12-25 64.119.20.223
Монгол гэж улс ч гэж дээ. Гэмтхэрэгтэн улс төрчид болон авилгач хуульчдын дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг нэг тийм орон байх юм даа. Энэ орон улам балрана хараад байгаарай.
Зочин 2019-12-25 103.229.123.163
JENKO DARAMT
Иргэн 2019-12-25 202.126.89.136
2020 онд цоо шинэ хүмүүсийг гаргаж ирэхгүй бол энэ тогтолцоогоороо цааш явбал улам л дордоно!!!
Энэ төр засгийн толгойд чинь дандаа наймаачид байна шүү дээ. Жанжин Сүхбаатар аль 1921 онд "худалдаачин хүн хуруу хазайвал хулгайч болно" гэж хэлсэн шүү дээ. Жанжны хэлсэн үгний үнэн байсныг энэ 30 жилд бид бүгд хангалттай харлаа даа. Одоо ерөнхийлөгчөөр, их хурлын гишүүнээр бизнес наймаачдыг сонгодгоо больё!!!
бат. 2019-12-25 202.9.47.31
За шаагаад бай.Сүх тэгж хэлсэн юм уу.
Зочин 2019-12-25 202.21.98.178
jajgalsaihan ug ni ner tsever shudraga hun yumsan uls ornoo boddog huniig ajilluulaachee
Зочин 2019-12-25 192.82.72.27
Прокурорын дотоод ажилд хэн нэгэн улс төрч оролцоод байгаа юм биш биээз.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-12-25 103.229.123.111
Өмнөх прокурор Энх-Амгаланг дэмий чөлөөлсөн юм. Энх-Амгалан би хэн нэгний даалгавраар хүн хэлмэгдүүлэхгүй, хэн нэгнийг хариуцлагаас чөлөөлөхгүй гэж хэлнэ гэдэг чинь өөрөө өмч хөрөнгийн болон ёс зүйн ямар нэг алдаа гаргаагүй, хэн нэгний дарамтад орохгүй хүний үг шүү дээ.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг өөрчлөсний эхний муу үр дагавар нь гарч байгаа биз.
Зочин 2019-12-25 202.5.198.44
Маш зөв хэллээ Раднаа гуай
Отгон 2019-12-25 202.5.198.44
Маш зөв хэллээ Раднаа гуай
зочин 2019-12-25 202.21.96.212
Элбэгээ-н сайт хуцах юм аа дандаа
Зочин 2019-12-25 202.131.231.244
jenco baric ahiulsaarl bna daa. ardchilal vgvi boloh cag oirtsoor…..
Зочин 2019-12-25 223.24.159.1
z.enkhbold prokror deer bgaa mungunii herguudiig haaj ugnu geed mash olon hunees mungu avsan ter ni manangiin garuud shuu me giin taliihan ihevchlen jishee ni hujaa ganbat shuu
Zochin 2019-12-25 202.21.105.186
Erunhii prokuroriig alga bolsontoi holbogduulaad "Zorigiin ami nasiig hunuusun aluurchdiig sullah zahialga erchimjij ehellee' gene ee bas. Elbegdorjiin buleglel mun hutsaj bgaan shuuu.
ХН 2019-12-25 202.179.24.41
энэ үү саалийн цагаар хаяд явдаг эхнэр байдым байжээ. гэж шогширч суусым гэсэн….
Зочин 2019-12-25 202.9.46.175
энэ цаг үед манай зарим нэг эмэгтэйчүүд арай л болсон байх юм билээ. Арай тэрний нэг биш бшз
Зочин 2019-12-25 51.15.177.65
үхээ биз. бараг өмнөх дээр байсан юм. жонхуугийн бөгсний ялаа бол тэгээд үнэхий бөгсөнд хавчуулагдаад үхээ биз
Монгол 2019-12-25 202.55.183.178
Нэр цэвэр хүнийг дэвшүүлж томилчихоод ардуур нь орлогч нь гэдэг улс төрчдийн гар хөл болсон хүнийг томилсон нь хүүгээ бэрс болгох гэсэн шатарын нүүдэл мэт…
Зочин 2019-12-25 66.181.161.48
Шудрага хүн ажиллах боломжгүй болж дэ
Зочин 2019-12-25 66.181.184.222
Жаргалсайхан харин прокурорыг өөрчлөхийн төлөө явж байгаа хүн шүү!
Enhee 2019-12-25 150.129.143.40
Ajlaa shudraga hiih argagyi bolood holdson baih aa
zochin 2019-12-25 202.179.25.15
chutguur Nymdorj saad bolj ajliin erchiilgedeggui
Зочин 2019-12-25 66.181.181.176
Оорийнхоо орлогч нэг авгайд доромжлуулж, хоогдоод ажилдаа очиж чадахгуй нунж дорой амьтан юм бол яаж е/п хийж яадхав дээ зайлуул…
Иргэн 2019-12-25 202.126.89.186
Энэ төрийн луйарчид Жаргалсайхан гэж нэр цэвэр гайгүй хүн гаргасан боловч ажлыг нь хийлгэхгүй байгаамуудаа?! Одоо ажлыг нь хийлгээсэй?!
Зочин 2019-12-25 66.181.183.173
yah gej hel am daguulj ter mesten deer ochison yum be?ene baiguullagad ih tseverlegee hiih gej l ochoo biz dee?ingej gulug bolj ajilaa ch hiij chadahgui am neej ch chadahgui hudlaa unen shaltgaan toochij manand uusah gej bga bol yum bol zugeer l zailaad uguuch.ovoo shudraga bulegleliig darj chadah hun gej oilgoj bsan ingej ch archaagaa aldah gej dee?esvel uls turiin daramt shahalt bna u?tsenzuurgui neg yrichih.
Зочин 2019-12-25 64.119.27.112
Яанадаа байз
Баяр 2019-12-25 64.119.27.112
Баттулга Занданшатар, Хүрэлсүх 3 шинэ МАНАН-г үүсгэж хууль хяналтын байгууллагуудаар тоглосны хар гайгаар хууль шүүхийн байгууллагууд эхнээсээ зогсотонд орж байгаа энэ бол маш ноцтой асуудал шүү
харамсалтай 2019-12-25 66.181.177.219
ПРОКУРОРТ өөрчлөлт орохгүй л байна. 3 шинэ хүн томилогдсон үр дүн алга. ИНГЭЭД байгаад байж болохгүй дээ. ШИНЭЧЛЭЛТ. өөрчлөлт хийх хүмүүсийг ПРОКУРОРТ томилохгүй бол тэнд байсанэ хуучин албатууд өөрчлөлт хийж чадахгүй дээ.
Зочин 2019-12-25 122.201.21.13
ЭНЭ БОЛ ДЭЭД ЗЭРГИЙН НОЦТОЙ АСУУДАЛ!!!
монгол хүн 2019-12-25 122.201.24.118
Олны яриа ортой ажилыг нь хийлгэхгүй тамга тэмдгийг нь Алиманцэцэг авчихаад сууж байдаг гэсэн шүү .
Зочин 2019-12-25 141.168.166.42
Гансүх албан бусаар ерөнхий прокурор болж дээ
ДОРЖ 2019-12-25 49.0.135.63
ЭНЭ ХҮН УГ НЬ АЖЛАА САЙН ХИЙМЭЭР ХАРАГДСАН ЮМСАН , ЮУ БОЛОВ ДОО. МАНАЙ ТОМЧУУД АЖЛАА АВАНГУУТАА ХЯТАДАД АЙЛЧИЛДАГ БОЛЖ ДЭЭ. ТЭНДЭЭС ВИЗ ЭЭ АВЧ , АРАВНАЙЛУУЛДАГ БОЛСООР УДАЖ БАЙНА ДАА.
ПРОКУРОР 2019-12-25 122.201.21.191
ХҮН ӨВДӨЖ ЭМЧЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ ЮУ ? БАТЗАНДААН!
Зочин 2019-12-25 103.9.90.98
Odoo bolimoor yamaa. rai dendej baina. Mongoliin tuuhend uls torchid prokuroroor ulaan tsaim dairch baisan tohioldol baihgui. Yrunhii prokuror yagaad ajlaa hiij chadahgui bgaag ih hurlaas ajliin heseg gargaj shalguulah heregtei baina
Зочин 2019-12-25 66.181.186.233
Монголчууд бидний л сонгож, толгой дээрээ залсан хүмүүс (Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд) ийм юм хийж байна шүү дээ!!! 2020 онд эднийгээ дахиад сонгож амар сайхандаа жаргахаа монголчууд мартахгүй дээ!!
Зочин 2019-12-25 203.91.115.41
Дарамталсан нь тодорхой байна даа. Баттулга Элбэгдоржыг барьж хорь гэснийг нь зөвшөөрөөгүй гэсэн хов яваад байгаа.
Ванга 2019-12-25 202.70.34.70
Энэ үнэн бол зайлсан нь зөв юм биш үү
Зочин 2019-12-25 202.126.89.226
УЕПГазарт шинэчлэл хэрэгтэй газар хэлтсийн дарга нарын 1 ийг ч солиогуй бна тэгэхээр яаж Элбэгдорж болон бусад хvмvvсийг шалгаж хорих юм бэ прокурорт яаралтай шинэчлэл хэрэгтэй
Ergvvtolgoit 2019-12-25 202.9.46.188
Tvriin togtolstoog busniulsan 3 hulgaichiingai vvgeer duusahgvi baihaa pop svh erunhiilvgch boloh sanaarhlaar vvrtvv zamaa zasch namaa hsgalj enh boldyg mafi oligarhuudaaraahor hutguuljtvriin erhiig luibaraar absan ene chin jinhene uls tvriin gemt hereg bishvv