“ОХУ дуунаас хурдан зэвсэг бүтээх чадвартай цорын ганц гүрэн”

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

“ОХУ дуунаас хурдан зэвсэг бүтээх чадвартай цорын ганц гүрэн”

“ОХУ дуунаас хурдан зэвсэг бүтээх чадвартай цорын ганц гүрэн”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орон нь дуунаас хурдан зэвсэг бүтээх чадвартай дэлхий дээрх цорын ганц гүрэн болсон хэмээн мэдэгджээ.

“Өнөөдөр бид орчин үеийн түүхэндээ өмнө огт хүрч байгаагүй түвшинд хүрээд байна. Дэлхийн улсууд бидний араас гүйцэхээр чармайж байна. Өнөөдөр ямар ч улс оронд дуунаас хурдан зэвсэг алга. Бид ЗХУ-ын үед ч ийм байгаагүй. Тэр үед АНУ-ын ард явдаг байсан. NATO-гийн зэвсэгт хүчин Оросын баруун хилд ойрхон байрласан, АНУ 1987 оны дунд тусгалын цөмийн зэвсгийг хориглох гэрээнээс гарсан зэрэг олон аюул занал ойрхон байгаа учир Орос улс хамгийн шилдэг зэвсэгтэй байх ёстой” гэж тэрбээр зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзах үеэрээ онцлон хэлсэн байна.

Түүний мэдэгдэлд дурдсанаар “Авангард” дуунаас хурдан зэвсгээр тоноглогдсон зэвсэгт хүчний анхны нэгж энэ сард байгуулагдах бол “Кинжал” дуунаас хурдан пуужинг армийн зэвсэглэлд нэгэнт ашиглаад эхэлжээ. “Авангард” пуужингийн систем нь тив алгасах хүчин чадалтай бөгөөд дууны хурднаас 20 дахин өндөр хурдаар нисдэг төдийгүй нисч байх явцдаа чиглэл болон өндрөө өөрчлөх чадвартай тул дайсны хамгаалалтын системийг нэвтлэх боломжтой. Харин “Кинжал” пуужин нь МиГ-31 сөнөөгч онгоцонд суурилагддаг тул өнгөрсөн оноос ОХУ-ын армийн зэвсэглэлд нэмэгдсэн юм. Дууны хурднаас 10 дахин хурдалж, 2,000 гаруй километр зайнд тусах чадал энэ зэвсэг энгийн болон цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх, газар дээрх болон усан дээрх байг устгах чадвартай аж.

Эх сурвалж: MILITARY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж