Байгаль эх австраличуудад бороогоор бэлэг барилаа

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

Байгаль эх австраличуудад бороогоор бэлэг барилаа

Байгаль эх австраличуудад бороогоор бэлэг барилаа

Шинэ өмнөд Вэйлс дэхь гал сөнөөгчид сэрүүн цаг агаар, галын арай бага аюул дор зул сарыг угтаж байна. Цаг агаарын мэдээллээс харахад зул сарын өдөр Сидней хотод бороо орох 50 хувийн магадлалтай, хамгийн дулаандаа 25 хэм хүрэх нь. Мөн зүүнээс салхи хүчтэй салхилж хотын утааг авч одох төлөвтэй байна.

Түүнчлэн нутгийн ихэнх хэсэг(баруун хойд хэсгээс бусад хэсэг)-т гал түймрийн аюул багатай байх ажээ.
Австралид одоогоор нийт 75 ойн болон хээрийн түймэр гарсан байгаа бөгөөд 2000 гал сөнөөгч ажиллаж 28 түймрийг цурманд оруулаад байна. Гал түймэрт 873 өрх орон байргүй болж, 353 өрх гэртээ амьдрах боломжгүй болжээ.
Өчигдрийн байдлаар Бүүнанги үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд 44 мм, Басбис байрны орчимд 42.6 мм, Армадэйл нисэх онгоцны буудлын орчимд 43 мм хур тунадас ороод байна.
Эх сурвалж: dailymail.co.uk
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж