Мандзукич Катар явж Хааланд Туринд ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

Мандзукич Катар явж Хааланд Туринд ирлээ

Мандзукич Катар явж Хааланд Туринд ирлээ

Өнөө цагийн хөлбөмбөгийн ертөнцийн шилдэг довтлогчдын нэг өдгөө 33 настай Хорват залуу Марио Мандзукич Катарын Аль-Духайл багтай гэрээ байгууллаа. 2015-2019 оны хооронд Марио Мандзукич Ювентус клубт хүчин зүтгэхдээ 117 тоглолтонд 30 гоол оруулан дөрвөн удаагийн Италийн лигийн аварга, гурван удаагийн Италийн цомын аварга, нэг удаагийн Супер цомын эзэн болсон билээ. Тэрбээр Баейрн Мюнхен, Атлетико Мадрид, Волфсбург, Ювентус зэрэг томоохон клубуудэд хүчин зүтгэж байсан топ довтлогч юм. Харин Ювентус клуб Марио Мандзукичийг явуулж, оронд нь энэ жилийн хөлбөмбөгийн ертөнцийн шинэ од 19 настай Норвеги залуу Эрлин Хааландыг Австрийн Рэд Булл Салзбург клубээс худалдан авсан тухай баттай эх сурвалжууд мэдээлж байна.

Дашрамд хэлэхэд дээрх хоёр довтлогчдыг хоёуланг нь Английн Манчестер Юнайтед клуб өвлийн солилцоо наймааны цонхоор тоочиглож байсан билээ.

  Б.Мөнгөнтамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж