“Форбес” сэтгүүл хамгийн их ашиг, орлоготой тамирчдыг нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

“Форбес” сэтгүүл хамгийн их ашиг, орлоготой тамирчдыг нэрлэлээ

“Форбес” сэтгүүл хамгийн их ашиг, орлоготой тамирчдыг нэрлэлээ

"Форбес" сэтгүүлээс өнгөрсөн арван жилд хамгийн их орлого олсон тамирчдын жагсаалтыг гаргасан байна. Нэгэн аравны өмнө алдарт гольфчин Т.Вүүдс 80 сая гаруй ам.доллароор хамгийн өндөр ашиг, орлоготой тамирчин байсан бол өдгөө олон тамирчид энэ хэмжээний орлогоос давсан ашиг, орлого олоод байна. Мэдээж аравны турш ийнхүү орлого нь нэмэгдэх болсон шалтгаан бол тамирчдын цалин хөлснөөс гадна “Nike”, “Adidas” зэрэг том компаниудтай байгуулж буй гэрээ юм.

  1. Флойд Мейвезер /боксчин/: 915 сая ам.доллар. Өдгөө 42 настай Америк боксчин Ф.Мейвезер 2015 онд М.Пакьяо, 2017 онд К.МкГрегор нартай хийсэн тулаанаас л гэхэд 500 сая ам.долларын ашиг олсон.
  2. Кристиано Роналдо /хөлбөмбөгчин/: 800 сая ам.доллар. Португал эрийн Instagram болон facebook хуудсыг дагагч нараар дамжуулан түүний ивээн тэтгэгч байгууллагууд нь асар их ашиг орлого олдог. Түүний “Nike” компанитай байгуулсан гэрээ, өөрийн нэрийн пүүз зэрэг нь К.Роналдод өндөр ашиг орлого авчирдгаас гадна 2014 онд дэлхийн хамгийн нөлөөтэй 100 хүний нэгээр шалгарч, 2019 оны есдүгээр сарын байдлаар хамгийн олон буюу 193 сая инстаграммын дагагчтай болоод байгаа ажээ.
  3. Лионель Месси /хөлбөмбөгчин/: 750 сая ам.доллар. Аргентин хөлбөмбөгчин 2019 онд дэлхийн хамгийн ашиг орлоготой тамирчин болж анх удаагаа "Форбес" сэтгүүлийн уг жагсаалтыг тэргүүлсэн. 2011, 2012 онуудад дэлхийн нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр нэрлэгдэж байсан Л.Месси өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 750 сая ам.доллар олсон бөгөөд “Adidas” брэндтэй хамтран ажилладаг.
  4. ЛеБрон Жеймс /сагсан бөмбөг/: 680 сая ам.доллар. НБА-н төдийгүй дэлхийн сагсан бөмбөгийн нүүр царай болсон Л.Жеймс өнгөрсөн аравны турш нийт 680 сая ам.доллар олж үүнээс 270 сая ам.доллар нь сүүлийн 10 жилд Кливленд Кавальерс, Миами Хит болон Лос-Анжелес Лейкерс багаас авч буй цалин болж байна. Л.Жеймс бол спортын талбарт төдийгүй дэлхийн түвшний нөлөөтэй эрхэм гэдгийг илтгэх нэгэн үзүүлэлт бол дөрвөн удаа дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхмээр шалгарч байсан цор ганц тамирчин ажээ.
  5. Рожер Федерер /теннисчин/: 640 сая ам.доллар. Дэлхийн элит спорт болох талбайн теннисний бүх-цаг үеийн шилдэг тамирчин “Швейцар цаг” хэмээх 38 настай ахмад тамирчин Р.Федерер өнгөрсөн аравны турш 640 сая ам.доллар олсноор уг жагсаалтын тавдугаарт бичигдсэн байна. Хэдийгээр түүний карьер нь өндөрлөх тийшээ хандсан ч 2018 онд “Uniqlo”-той байгуулсан 300 сая ам.долларын гэрээ нь түүнийг дэлхийн хамгийн их ашиг орлоготой тамирчны байр сууриа алдахгүй байхад нөлөөлсөн юм.
  6. Тайгер Вүүдс /гольфчин/: 615 сая ам.доллар. "Форбес" сэтгүүлээс зарласан бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой тамирчны жагсаалтанд М.Жорданы ард хоёрдугаарт бичигдсэн Т.Вүүдс өнгөрсөн аравны турш олсон орлогоороо зургадугаар байранд бичигдсэн байна. Гольфийн ертөнцийн IKON бөгөөд түүнийд Их Дуулга тэмцээний бүх-цаг үеийн түүхэнд Ж.Никлаусын дараа орох их амжилтын эзэн юм. 2017, 2018 онуудад бага зэрэг уналтанд орсон ч Мастерс тэмцээнд түрүүлж өөрийгөө байгаа шүү гэдгээ спортын ертөнцөд харуулсан.
  7. Фил Микельсон /гольфчин/: 480 сая. Ф.Микельсон 2018 оны 11 сард Лас-Вегаст болсон тэмцээнд гол өрсөлдөгч Т.Вүүдсийг ялж 9 сая ам.доллар хожсон нь түүний нэр хүндийг үлэмж өндөрт хүргэсэн.
  8. Мэнни Пакьяо /мэргэжлийн боксчин/: 435 сая ам.доллар. Филиппиний парламентын гишүүн, алдарт боксчин М.Пакьяо өнгөрсөн аравны турш хийсэн тулаандаа 20 сая тасалбар зарсан гэдэг.
  9. Кевин Дюрант /сагсан бөмбөгчин/: 425 сая ам.доллар. НБА-н хошой аварга, 10 удаагийн бүх-одод тоглогч, олимпийн хошой, дэлхийн аварга К.Дюрантын цалин болон нэмэлт орлого нь түүний карьераа эхлүүлж байсан 2007 оноос хойш 400%-иар нэмэгдсэн байна.
  10. Лиус Хэмилтон /формула-1 уралдаан/: 400 сая ам.доллар. Авто спортын хамгийн нэр хүндтэй формула-1 уралдааны зургаан удаагийн аварга Л.Хэмилтон анх 2003 насандаа МкЛарен багийн хамтаар анхны аваргын цомоо хүртэж байсан өдгөө сүүлийн зургаан жилийн тавд нь түрүүлж авто спорт төдийгүй дэлхийн спортын ертөнцөд өөрийн алдар нэрээ тамгалаад байна. Сүүлийн зургаан жил Мерседес баг болон Л.Хэмилтоны эзэрхийлэл формула-1 уралдаанд үргэлжилж байна. Мэдээж Л.Хэмилтоны энэхүү амжилт нь формула-1 уралдааны нисгэгч нарын дунд 57 сая ам.долларын цалингаар тэргүүлэхэд хүргэж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж