Путины охид дахин олны анхаарлыг татав | News.MN

Путины охид дахин олны анхаарлыг татав

Путины охид дахин олны анхаарлыг татав

Путины охид дахин олны анхаарлыг татав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины охидын талаарх мэдээлэл маш нууц. Түүний охид хаана, юу  хийж явааг сонирхох сэтгүүлчид олон. Харин сүүлийн жилүүдэд Мария Воронцова болон Катерина Тихонова хэмээх хоёр бүсгүйг дэлхийн хэвлэлүүд В.Путины охид хэмээн зарлаж буй.  BBC агентлагийн Орос дахь сэтгүүлч энэ талаар В.Путины хэвлэлийн бага хурлын үеэр тодруулжээ.

BBC агентлагийн Орос дахь сэтгүүлч “Хэдэн жилийн өмнө, яг энэ хурлын үеэр Иннопрактика сангийн тэргүүн Катерина Тихоноватой ураг төрлийн холбоотой юу гэж асууж байхад та манай хүүхдүүд бизнес эрхэлдэггүй гэж хариулж байсан. Гэхдээ Иннопрактика компани өнгөрсөн жил хагас сая рублийн орлоготой байлаа. Харин Номека компанийн тодорхой хувийг таны том охин Мария Воронцова эзэмшиж байна. Тэрхүү компани Ленинград мужид том эмнэлэг барьж байна. Эдгээр бүсгүйчүүд сүүлийн үед хэвлэлээр маш их гарах боллоо. Тэдний нэрийг бүгд мэднэ. Хэдийгээр энэ бүхэн нууц ч, бүгд л мэдэж байна. Хэзээ тэд дэлхийн бусад удирдагч нарын хүүхдүүд шиг олон нийтийн өмнө гарч ирэх вэ" хэмээн асуужээ.

Сэтгүүлчийн асуултад ноён В.Путин "Та хоёр бүсгүйг дурдлаа, тэдний эзэмшиж буй хувьцаа болон бизнесийг ч дурдлаа. Та илүү гүн судалж, ойлгох хэрэгтэй. Яг ямар бизнес эрхэлж байна, хэн нэгэн тэдэнд нөлөөлж байна уу гэх мэт. Иннопрактика сан бол Москвагийн их сургуулийн ректорын санаачилга. Олон жил яригдаж байна. Энэ бол манай улсын их дээд сургуулиас гарсан зөв санаачилга. Энэхүү санаачилгыг хэрэглэгчдийн хүсэл, эрмэлзэлтэй уялдуулах хэрэгтэй. Энэ нь Оросын дотоодын эдийн засагт маш их өгөөжтэй. Бид өөрсдөө үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүнээ байнга гаднаас авч байна.

Харин Номеко компанийн хийж, бүтээж буй болгон эрүүл мэндийн салбарын хөгжилтэй холбоотой. ОХУ-ын тэргүүлэх чиглэл. Миний бодлоор энэ ажлыг дэмжих хэрэгтэй" гэжээ. Гэхдээ тэрбээр Тихонова болон Воронцова нар өөрийнх нь охид мөн эсэх асуултад хариулаагүй ажээ.

Мария Воронцоваг ОХУ-ын Ерөнхийлөгч Путины том охин гэдгийг Reuters  болон The New Times   агентлаг нэрлэж буй.  The New Times мэдээлж буйгаар, ОХУ-ын тэргүүлэх генетикчид, эрүүл мэндийн салбарын эрх мэдэлтнүүд нууцаар Владимир Путины том охинтой уулзаж, түүнд хүний ДНК засч болох эсэх талаарх судалгаа, түүнтэй холбогдох санал, шүүмжийг хүргүүлсэн гэдэг.

Холбоотой мэдээ

ОХУ-ын генетикчид Путины том охинтой нууц уулзалт хийв

ОХУ-ын генетикчид Путины том охинтой нууц уулзалт хийв

Мария Владимировна 2018 оны долдугаар сарын 18-нд “Россия-1” телевизийн “Вести” мэдээллийн хөтөлбөрөөр гарсан Владивостокт зохион байгуулагдсан “Цахим эрүүл мэнд” мастер классын тухай мэдээгээр дахин олны өмнө ил гарч ирсэн. Түүний албан тушаалыг тухайн үед хүүхдийн эндокринологич, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх эндокринологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан хэмээн цоллож байв.

Харин Катерина Тихоноваг В.Путины бага охин гэж Reuters болон Bloomberg  нэрлэж буй. Тэрбээр Иннопрактика санг тэргүүлдэг. «Иннопрактика» бол оюуны хөгжлийг дэмждэг үндэсний брэнд болсон компани бөгөөд 2018 онд тус компанийн орлого 64 хувиар өсч, 488 сая рубльд хүрсэн. Тихонова 2015 онд Россия банкны хувьцаа эзэмшигч Николай Шамаловийн хүү Кирилл Шамаловтай гэрлэжээ.

Энэ мэтчилэн Владимир Путины охидыг дэлхий нийтэд зарлаж байгаа ч тэрбээр хэзээ ч тэднийг өөрийнх нь охид гэдгийг албан ёсоор зарлахгүй байгаа. Путин 2015 онд өгсөн ярилцлагадаа "Миний хүүхдүүд сурсан эрдэм мэдлэгээ ашиглан ажиллаж буй. Би хэзээ ч тэдний хэрэгт оролцдоггүй, цаашид ч оролцохгүй. Тэд бол оддын хүүхдүүд байгаагүй. Тэд өөрсдийнхөө амьдралаар амьдарч буй. Тэд улс төр, бизнест байхгүй. Тэд шинжлэх ухаан боловсролын салбарт ажиллаж буй" гэжээ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-12-25 182.160.38.124

ЭНЭ СЭТГҮҮЛЧ НАР ЁСТОЙ НӨГӨӨ УЙДДАГ ЮМ УУ ЯАДЫН, ЗҮГЭЭР МӨРӨӨРӨӨ АМЬДАРЧ БАЙГАА ХҮНИЙГ ТАЙВАН ОРХИЖ БОЛОХГҮЙ ЮУ, ЭЦЭГ НЬ АЛДАРТАЙ ХҮН БОЛОХООР Л ТАЙВАН БАЙЛГАЖ БОЛОХГҮЙ ЮМ БАЙНА Л ДАА

Avatar

Заагч 2019-12-25 202.179.31.252

Зочин нэртэй их мэдэгч данжаадууд минь битгий ш** юу ч мэдэхгүй байж тэр хужаагаа мэдэж бурцгаа за юу.

Avatar

Зочин 2019-12-25 202.131.231.244

yamar caria muutai ohid vee

Avatar

Ккк 2019-12-25 203.169.50.112

Тэдний царай ямар хамаа байна чамд

Avatar

Zochin 2019-12-25 192.82.68.253

Putinii zurag n tes ondoo shu de, anhnii ehner n yariltslaga uguhdu Puten ali ert uhsen, odoogiinh mash adil huniig ted orlon togluulj bga shu de gj Germanii sonind garsan bsan.

Avatar

зочин 2019-12-25 49.0.135.63

ЖИНХЭНЭ ПУТИН ОДОО БАЙДАГГҮЙ БАЙХ ОО. ОДООНЫ ЭНЭ ПУТИН БОЛ ЗҮГЭЭР Л ӨӨР ХҮН БАЙХ ЖИНХЭНЭ ЭЦЭГ ХҮН ОХИДДОО ХАЙРТАЙ ТЭДНЭЭРЭЭ БАХАРХМААР Л ЮМ. ЭСВЭЛ ЗҮГЭЭР ХУВЬ ХҮНИЙ АДИЛААР Л БАЙХ ЁСТОЙ ЮМ ШИГ. БУСАД БҮХ УДИРДАГЧДЫН АДИЛААР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ АЛДАА ОНООГ ХУВААЛЦААД Л …

Avatar

бөөр 2019-12-25 202.179.27.156

энэ юун бөөр авна энэ тэр зар вэ

Avatar

Зочин 2019-12-25 202.126.89.96

Kremliin horigdol kk

Avatar

Зочин 2019-12-25 202.179.25.15

buch umaa nuuj chaddag augaa udirdagch

Avatar

Зочин 2019-12-25 122.201.21.160

чи тэгээд тэр аугаа удирдагчтай орос орондоо очиж амьдраач, ер нь хэн ч орос явж амьдрах юмсан гэж тэмүүлдэггүй юм, хараагаад байдаг америк солонгосоо мөрөөдөөд хэвтдэг биз дээ

Avatar

зочин 2019-12-25 182.160.38.124

ТЭГЭЭД АГУУ УДИРДАГЧ ГЭЖ ХЭЛСЭН БОЛОХООР ОРОС ЯВЖ АМЬДРАХ ЁСТОЙ ЮУ, АНУ-ЫН ЛИБЕРАЛД НОХОД НААНАА ХҮНИЙ ЭРХ ЯРЬДАГ МӨРТЛӨӨ ЯАГААД ИЙМ СОНИН БАЙДАГ ЮМ БОЛОО, ЭНД АНУ, СО ТАЛААР ЮУ Ч БИЧЭЭГҮЙ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж