Төрийн тусгай хамгаалалтын газрынхан нударга зөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

Төрийн тусгай хамгаалалтын газрынхан нударга зөрүүлжээ

Төрийн тусгай хамгаалалтын газрынхан нударга зөрүүлжээ

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа Ерөнхийлөгчийн хамгаалалтын газрын дарга н.Мөнхтүвшинтэй нударга зөрүүлээд зодуулжээ.

Зодоон болсон энэ өдөр нь арванхоёрдугаар сарын 21-н бөгөөд тус газрын шинэ жил болсон юм байна.

П.Батаа өмнө нь буюу 2016 онд Төрийн тусгай хамгаалалтын  газрын дэд даргаар ажиллаж байхдаа бааранд агсам тавьж, цагдаа нарыг зодсон гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан удаатай юм.

Энэ оны тавдугаар сард УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эл хэрэг явдалтай холбогдуулж Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлсөн гэдэг мэдээлэл цацагдаж байсан ч өнөөг хүртэл албан үүргээ гүйцэтгэж буй ажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж