Леброн Жэймс зул сараар Клипперсийн эсрэг тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

Леброн Жэймс зул сараар Клипперсийн эсрэг тоглоно

Леброн Жэймс зул сараар Клипперсийн эсрэг тоглоно

Леброн Жэймс, Энтони Дэвис, Кави Леонард, Паул Жорж нар буюу Лэйкерс баг зул сараар Клипперс багийн эсрэг тоглох гэнэ.

Клипперсийн дасгалжуулагч Док Риверс Лэйкерс Леброны хүссэнээр л хөдөлж байгаа хэмээн ярьжээ.
ESPN-ий Адриан Вожнаровски, Дэйв МакМенамин нар "Леброн Жэймс ням гаригт анх удаа цээжний булчингийн гэмтлээсээ болж бүтэн улирлын тоглолтыг алгассан. Харин Жэймсийн тоглоогүй Денверийн эсрэг тоглолтод Энтони Дэвис баруун өвдгөө гэмтээсэн. Гэсэн ч тэд гандан бууралгүй энэ Лхагва гаригт буюу зул сараар зааланд дахин гарч ирэхээр болсон байна. Тэд Кави Леонард болон Паул Жорж нартай хамтран бүрэн бэлтгэгдсэн Клипперсийн эсрэг тоглохоор бэлдэж байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлсэн" хэмээн ярьжээ.
Лэйкерс, Клипперс хоёр бол нэг хотоос гаралтай NBA-ийн шилдэг хоёр баг. Тиймээс ч тэдний тоглолт тун сонирхолтой өрнөдөг. Өмнөх удаад Клипперс ялсныг шүтэн бишрэгчид нь мартаагүй биз ээ. Харин энэ удаа Лэйкерс даагаа нэхэж чадах болов уу, эсвэл Клипперс амжилтаа давтах уу?
Эх сурвалж:nbcsports.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж