Нийслэлийн хэмжээнд 2019 онд 3148 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагын алба хаагчид дээрх дуудлагаас 1345 хүний амь нас, 43,3 сая төгрйгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Аварсан хүний тоо, эд хөрөнгө өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Нийт дуудлагын 91,8 хувийг ахуйн гал түймэр, 7,9 хувийг эрэн хайх, аврах ажиллагаа, 0,3 хувийг ой, хээрийн түймрийн дуудлага эзэлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ