Миллениалчууд тансаг хэрэглэлийн үнэ цэнийг бий болгосон бол Z үеийнхэн /эсвэл HENRY / тэрхүү ойлголтыг эвдэж эхэлж байна. Тэд үнэт эдлэлийг шилэн хоргонд байлгахыг хүссэнгүй жинсэн өмд, цагаан футболкийг том бриллианттай хослуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ үеийнхний брэндэд хандаж буй хандлага, худалдан авалт өмнөх үеэ бодвол огт өөр. NEWS агентлаг үнэт эдлэлийн зах зээл дээр гарч буй сүүлийн үеийн чиг хандлагыг FASHION буландаа онцолж байна.
Дэлхийн эдийн засаг 2012 оноос тогтвортой өсч эхэлсэн. Үүнийгээ дагаад тансаг хэрэглээний зах зээлд шинэ тоглогчид орж ирж байгаа төдийгүй тэдний жилийн орлого 100-250 мянган ам.долларт хэлбэлзэж байна. Шинэ тоглогчдыг HENRY: high earners not rich enough хэмээн нэрлэдэг. Тэдэнд үл хөдлөх хөрөнгө, хуримтлал чухал биш, харин үнэт эдлэлийг шилэн хоргонд байлгах нь зохисгүй гэж үздэг үеийнхэн. Энэ үеийнхний зуршил ойрын хугацаанд олон нийтэд "халдварлана" гэж судлаачид дүгнэжээ. Судлаачдын дэвшүүлж буй таамаглалаар, 2020 онд тансаг хэрэглээний хэрэглэгчдийн 50 хувь нь HENRY үеийнхэн буюу дундаж давхарга байна гэв.
HENRY үеийнхэн:
- 43 хувь нь үйлчилгээний чанарыг илүүд үзэж, тансаг хэрэглээний салбарыг сонгодог.
- 39 хувь нь загвар, дизайныг илүүд үзэж, энэ зах зээлийг сонирхож байна.
- 30 хувь нь брэндийн түүхийг сонирхож, энэ зах зээл рүү ордог.
- Харин 54 хувь нь брэндийн үнэ цэнийг өөрсдийн үнэ цэнэтэй адил түвшинд үзэж байна.
Иймээс тэд тухайн бүтээгдэхүүнийг бэлэг тэмдэгт анхаарахаас илүүтэй deeper meaning буюу тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой текст, цаад утгыг нь ойлгохыг хүсдэг ажээ. Үүнээс гадна Henry үеийнхэн олон нийтийн сүлжээгээр бие биетэйгээ харилцахыг хүсдэг бөгөөд тэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийт худалдан авалтынхаа 60 хувийг хийдэг ажээ.
Иймээс De Beers компани олон нийтийн сүлжээнд зарцуулж буй зардлаа 40 хүртэлх хувиар нэмэх шийдвэр гаргажээ.
Үүний зэрэгцээ, тансаг бүтээгдэхүүний бизнес харилцаа холбооны 85 хувь нь ойрын хугацаанд олон нийтийн сүлжээгээр явагдана гэв.
Сүүлийн арван жилийн хугацаанд тансаг бүтээгдэхүүний салбарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан төдийгүй, хэрэглээний шинэ хэв маяг бий болж байна гэв. Тухайлбал, Cartier и Hermes дэлгүүрийн худалдагч сүүлийн үед үнэтэй цаг, цүнх, гоёл чимэглэлийн худалдан авалт ихэсч буйг онцолжээ.
Үнэт эдлэл өдөр тутмын хэрэглээ болж байна. Онцгой тохиолдолд үнэт эдлэлийг хэрэглэх нь өнөөдөр түүх болон үлдэж байна. Үнэт эдлэлийн зах зээлийн тоглогчид өөрчлөгдөж байна. Миллениалчуудын 50 хувь нь эрүүл мэндийн даатгалд мөнгө төлөхөөс илүү үнэт эдлэлд мөнгөө зарцуулахыг илүүд үздэг аж. Тэд орлогынхоо 40 хувийг үнэт эдлэлд зарцуулдаг ажээ. Тэд идэвхтэй, сониуч, аливаа зүйлээс татгалзаж чаддаггүй. Тэд олон нийтийн сүлжээнд итгэж, онлайнаар худалдан авалт хийхийг хүсч байна.
Үүнээс гадна тэд 24/7 цагаар ажилладаг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх дуртай. Тэдний хувьд ажлын бус цаг, амралын өдөр гэсэн ойлголт байхгүй.
Z үеийнхэн бол шинэ үеийн тоглогчид. Тэдний хувьд брэндийн лого тийм ч чухал биш. Иймээс гоёл чимэглэл шилэн хоргонд байх нь тэдэнд таалагддаггүй. Сэтгүүл дээр тавигддаг мода гэх зүйлийг өдөр тутмын хэрэглээ болгох нь чухал гэж үздэг үеийнхний цаг үе ирж байна.
Холбоотой мэдээ