Монголын дипломат хар тамхины хэргээр Германд шүүгдэн шившгээ хутгаж буй мэдээллийн араас УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МИАТ компанийн нисгэгч хар тамхи хэрэглэснээс нислэг хойшлогдсон” гэх ноцтой мэдэгдлийг өчигдөр /2019.12.25/ хийлээ.
Мөн тэрбээр “Нисгэгчид Германы таван одтой зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглээд тэр буудлыг түйвээсэн. Үүнээс үүдэлтэй өчнөөн нэхэмжлэх бичиг манай улсад ирэх гэж байна.
Монгол руу нислэг үйлдэх гэж байхад нь Германы талаас нисгэгчдийг “согтуурлын зэрэгтэй байна” гээд нисгээгүй. Маргааш нь “хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн” гээд дахин нислэгийг нь хойшлуулсан байгаа юм. Онгоц хойшлуулна гэдэг асар их зардлаар хэмжигддэг. Тийм болохоор хариуцлага тооцож чаддаггүй салбарын сайд нь өөрөө хариуцлага үүрэх ёстой” гэсэн юм.
Харин МИАТ компанийн зүгээс дээрх мэдээллийг няцаагаад буй.
Иймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү залав уу, эсвэл МИАТ компани нисгэгчийнхээ хар тамхи хэрэглэсэн ноцтой үйлдлийг дарах зорилгоор О.Баасанхүү гишүүний мэдээллийг няцааж гөрдөв үү гэдэг эргэлзээтэй асуудал үүсээд байна.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ