СОНГУУЛИЙН ХУУЛЬ: МАН ба МАХН | News.MN

СОНГУУЛИЙН ХУУЛЬ: МАН ба МАХН

VS

СОНГУУЛИЙН ХУУЛЬ: МАН ба МАХН

Сонгуулийн тухай хуульд "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно" гэсэн заалт тусгагдсан нь хуулийн зөрчил үүсч Үндсэн хуулийн цэцэд очих нөхцөл үүсээд байгаа билээ. Учир нь  Үндсэн хуулийн Цэц 2008 оны сонгуулийн өмнө дээрхтэй адил маргааныг хэлэлцээд УИХ-ын эсрэг шийдвэр гаргаж байв. Энэ удаад эрх баригч нам Үндсэн хуулийн Цэц хориглочихсон шийдвэрийг Сонгуулийн хуульд оруулж баталсан нь Үндсэн хуулийг зөрчсөн асуудал болох эсэх талаар талуудын эсрэг, тэсрэг байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.

Дээрх заалтаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зорилготой нэг хүнд зориулсан хууль гэж МАХН үзэж  Цэц болон НҮБ-д хандахаа мэдэгдээд буй.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 2008 онд Цэцийн шийдвэр гарсан байдаг. Ялгүй байх гэдэг нь хүний эрхийг зөрчиж байна гэдэг дээр нэлээд өргөн асуудлаар үзэж Цэцийн дүгнэлт гарсан байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүн нэр дэвшихгүй гэсэн заалт бол арай өөрөөр эхэлж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн нэр дэвшихэд тавигдах шаардлага хүний эрхтэй холбогдохгүй. Үндсэндээ УИХ-ын гишүүн сонгуулийн насны буюу 25 нас хүрсэн байх ёстой гэсэн ганцхан заалт бий. Үүнээс гадна нэр дэвшихэд төрийн албан хаагчийн шалгуур тавигддаг. Төрийн албаны тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол бүх насаар нь төрд ажиллах эрхийг нь хязгаарладаг. УИХ-ын гишүүнд ч мөн уг хууль үйлчлэх ёстой гэсэн саналыг Т.Аюурсайхан нарын гишүүд гаргасан. Үүнийг гишүүдийн олонх нь дэмжээд баталчихлаа.

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:

Хууль батлагчид ардчиллын зарчим, хууль дээдлэх зарчим, хүний эрхийн зарчим энэ бүхнийг уландаа гишгэсэн гэдгээ Сонгуулийн хуулийг батлах үеэрээ нотлон харууллаа. НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад Монгол Улс нэгдсэн. Тус Пактад бусдыг ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Уг акцад нэгдэн орсныхоо хувьд Монгол Улс бүх баталж буй хууль, дүрэмдээ бусдыг үл ялгаварлан гадуурхана гэдгийг дагаж мөрдөж, суулгах ёстой.

Хоёрдугаарт, 2008 онд Үндсэн хуулийн Цэц маш тодорхой шийдвэр гаргасан. Хүнийг бүх насаар нь ялладаг байж болохгүй гэдэг дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргачихсан. Мөн 2015 онд батлагдсан Эрүүгийн тухай хуульд ялтай байх гэдэг ойлголтыг мөн байхгүй болгосон. Монгол Улсад хүнийг ялладаг эсвэл хаадаг хууль нь зөвхөн Эрүүгийн хууль. Гэтэл эрх баригчид Сонгуулийн хуулийн заалтыг нэг хүнд зориулж яллаж байна гэдэг нь манай улсад хууль дээдлэх бүх зарчим байхгүй болсных. Нэг бүлэглэлийн дарангуйлалд хүссэн хуулиа дуртай үедээ дүрэм, журамгүйгээр баталдаг ийм байдал руу гулсан орж байгаа нь харамсалтай. Бид эцсийг нь хүртэл явна. Зөвхөн Үндсэн хуулийн Цэцээр тогтохгүй НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандана. Эцэст нь хэлэхэд, МАХН-ын дарга Н.Энхбаяр авлига, албан тушаалын гэмт хэрэг хийгээгүй, хэлмэгдсэн хүн. Хийгээгүй хэрэгт нь хэлмэгдүүлж, Н.Энхбаярт зориулсан гурав, дөрөвдөх удаагаа хууль баталлаа. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-25 103.26.194.228

tanai namd Darhanaas, Erdenet-es heden shine zaluus elseh gesimaa. haana baidiin bol

Avatar

Зочин 2019-12-25 66.181.176.51

konsulsiin buleg 10 shine tsogtoi zaluu elsey bailaa ter negen odor tsasan shurgatai ih huiten obol baisan.Tulga duuge said boloroi gey helhuude

Avatar

Зочин 2019-12-25 66.181.176.51

Ardiin yuramt tseriin asaan toiron suusan. Tulga minii duu 8 partisanaa yasan

Avatar

Зочин 2019-12-25 66.181.176.51

Partisan nutgiin unagan 10 jiliinhen uulzalt hiine.

Avatar

Зочин 2019-12-25 122.201.22.147

Tulga ih hiimoritoi zaluu bainalee yag partisan nutgiin huudee amjilt husie

Avatar

Энхбаяр гишүүн болоод яах юм тэгээд.. 2019-12-25 103.229.123.207

Энхбаяр ер нь хэн юм, тэр гишүүн болоод яаж гийгүүлэх юм тэгээд

Avatar

зочин. 2019-12-25 202.179.31.85

Энэ хууль чинь шууд Энхбаярын намын нэр хүндийг өсгөж байна хөөш.

Avatar

Зочин 2019-12-25 83.249.49.214

ENHBAYAR AVILGA AVSAN NUU AVSAN ALBAN TUSHAALAA ASHIGLASAN UU ASHIGLASAN UUR YARIH YUM BHGUI

Avatar

Зочин 2019-12-25 202.9.46.241

Ардын цэцэн үг Сурсан юмыг сураар боож болдоггүй гэж. лав л засарсан халаасны хулгайч гэж сонсоогүй юм байнө.

Avatar

Зочин 2019-12-25 202.9.40.147

Шударга байцгаая. Бүх хүнд сонгуульд сонгогдох боломж олгоё. Социализмын үед лам нар, эсэргүү нар сонгогдох эрхгүй байлаа. Одоо давтагдах гэж байх шив

Avatar

Зочин 2019-12-25 64.119.21.42

Тэр Үндсэн Хууль чинь ямар хамаатай юм бид нар шударга ёс тогтоож байна л гээд бндаа энэ чинь тэгээл хуулийн дарангуйлал фашист зам луу орж бна гэсэн үг

Avatar

зочин 2019-12-25 192.82.65.120

Үхсэн буурны толгойноос амьд ат айна гэдэг энэ дээ.

Avatar

Зочин 2019-12-25 64.119.21.42

Энэ бямбацогт гээч чинь ер нь бичиг үсэг мэддэг юмуу Үндсэн Хуулинд 25 нас хүрсэн Монгол улсын иргэн нэрээ дэвшүүлэх эрхтэй л гэж байгаа төрийн албан хаагч байх ёстой гэсэн нэг ч үсэг байхгүй албаар ингэж мэдрэлтэй царай гаргадаг юмуу

Avatar

Зочин 2019-12-25 192.82.64.248

Энхбаяр гэдэг хүнээс ер нь их айдаг юм байна. Энхбаяр ч энэ хэдээсээ толгой байтугай тохой илүү хүн юм гэдэг нь одоо танигдаж байна. Өөрөө ч, цаадуул нь ч мэддэг. МАНАН-нг намнаж чадах бараг ганц хүн нь Энхбаяр юм биш үү?
Харамсалтай нь эрх баригчид Энхбаярт дахин жолоо атгуулахгүйн тулд бүхнийг хийх байх. Би хувьдаа үүний эсрэг байна .

Avatar

Зочин 2019-12-25 66.181.168.199

Хүн амины хэрэг хийсэн хүн бол УИХ-д сонгогдож болохоор байна. Сонгуулийн хуулийн дээрх заалт хууль, эрхзүйн маш ноцтой үр дагавартай.

Avatar

Ж.ЭРДЭМ 2019-12-25 66.181.168.199

МАН-ынхан ч олигтой тайлбар хийж чадахгүй ёстой л нэг хөгөө чирч байна даа хөөрхий зайлуул. Сонгуулийн хуулиндаа ийм заалттай ардчилсан улс байдгийг мэдэх хүн байна уу? Нөгөө 1990 оны хувьсгалаар олж авсан эрх чөлөө, сонгох, сонгогдох эрх яасан бэ? Х:Баттулга ардчилсан ерөнхийлөгч хориг тавих ёстой баймаар юм. Таг. Хүний эрх, ардчилал ярьдаг АН яасан бэ? Батзандан яагаад дуугарахгүй болчих воо!

Avatar

Ж.ЭРДЭМ 2019-12-25 66.181.168.199

Ардчилсан гэх тодотголтой Монгол Улсын хувьд Сонгуулийн хуулийн дээрх заалт бол үнэхээр нүдний булай л гэсэн үг. Сонгуулийн хуулиндаа ийм заалттай улс байдгийг үнэхээр мэдэхгүй юм байна. Т.Аюурсайхан гэж УИХ-ын жаахан "юмтай" гишүүн түүнийг ардчилсан үзэлтэн гэдэгт ихээхэн эргэлзэж байна Түүнийг МАН-ын хэт зүүний радикал большевик үзэлтэн, эсвэл зүүн эсер оппортунист үзэлтэн гэж тодорхойлбол яг тохирно. Ийм хэт хувьсгалч улааны большевик үзэлтнүүдийг л ёстой дахин сонгож үл болмой!

Avatar

Зочин 2019-12-25 64.119.21.42

Тэр аюурт үзэл санаа гэж байхгүйээ тэр чинь оля багабандитын хамжлага зарц манкурт боол нь эзэн юу гэж тушаана тэрийг л биелүүлнэ ккк

Avatar

Ж.ЭРДЭМ 2019-12-25 66.181.168.199

Сонгуулийн хуулийн заалт нь Хүний сонгох, сонгогдох үндсэн эрхийг зөрчөөд зогсохгүй, илт ялгаварлах зарчимыг суулгаж өгсөн байна. Хүнийг бүх насаар нь яллаж болохгүй. Төрийн албанд томилогдох, хүний үндсэн эрх хоёр бол эрс ялгаатай ойлголт. Яг нарийн яривал Н.Энхбаярыг шүүсэн түүхийн тогтоол бол хэлмэгдүүлэлт байсныг монголчууд ТВ-ээр бүгд харсан. Анхдугаар Үндсэн хуулинд язгууртан ноёд, лам нарын сонгох, сонгогдох эрхийг хассантай агаар нэг юм.

Avatar

Hm 2019-12-25 122.201.21.156

Хүнийг бүх насаар нь яллаж л байдаг. Бүх насаар нь хорих чл гэж байдаг санагдах юм. Ер нь Энхбаяар ч гэлтгүйгээр урд нь түмний итгэлийг хүлээгээд өндөр албан тушаал хашиж байгаад итгэлийг нь алдаж байсан рүмүүст итгэхгүй байх нь түмэн зөв.

Avatar

Сонгогч 2019-12-25 66.181.189.50

Асуудал маш тодорхой. Авилга, албан тушаалын хэргээр ял шийтгэл хүлээсэн хүн нэр дэвшиж болохгүй. Монголын төр цэвэр, ариун байх ёстой. Хүн амины хэрэг энд ороогүй, харин авилга, албан тушаал. Авилгачин Их хуралд суучихаар бүх гэмт этгээдүүд сонгуульд нэр дэвшиж, тэнд хоргодож, хөөн хэлэлцэх хугацааг дуусгахыг л чухалчилж байна. Ганц хүнд зориулсан биш, зарчим.

Avatar

Зочин 2019-12-25 64.119.17.85

ХҮН БАЙГАА ГАЗАР ХҮНИЙ ЭРХ ЗААВАЛ ЯРИГДДАГ ЦАГ БОЛСОН . ХАРИН ЯМАР ХҮНИЙГ СОНГОХЫГ СОНГОГЧИД Л МЭДЭХ УЧИРТАЙ УГ НЬ . БҮЛЭГЛЭЛ БИШ !

Avatar

Зочин 2019-12-25 64.119.21.42

Ийм хэргээр ял шийтгүүлсэн хүн Монголд Энхбаяр тэгээд бас ганц хоёр замын цагдаа (нэг саяын авлига авсан) л байдгийн бнлээ тэгээл ганц хүнд зориулсан гэж яригдахаас аргагүй болсон энд ямар ч зарчим байхгүй худлаа гэвэл өөрсдөө хайгаад үзээрэй . Тэр яригдаад байгаа олон хүмүүё бол шүүх дээрээ ч очоогүй гэсэн үг

Avatar

Шар өвгөн 2019-12-25 64.119.27.112

Хүрэлсүх Багабанди Аюурсайхан нарын найруулсан хор гэж хүмүүс яриад байна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж