Амжилт бүтээлээ дүгнэн, 10 жилийн ойгоо тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Амжилт бүтээлээ дүгнэн, 10 жилийн ойгоо тэмдэглэлээ

Амжилт бүтээлээ дүгнэн, 10 жилийн ойгоо тэмдэглэлээ

Гадаад дотоод худалдаа, харуул хамгаалалт, камер дохиолол суурилуулалт, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнх тэнгэрийн ноёд” ХХК-ийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд 2019 оны 12 сарын 16-нд өдөр ойн арга хэмжээгээ тэмдэглэн өнгөрүүллээ.

Ойн шинэ жилийн арга хэмжээнд Таke Off хамтлаг, Сүнс хамтлагийн дуучин Лхагва, дуучин Хишигсүрэн, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Адъяасүрэн болон бусад хамтлаг дуучид хүрэлцэн ирж баяр дээр баяр хүргэв.

Тус байгууллагын ойн арга хэмжээн дээр ЭМЯ-ны Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан, Яамны жуух бичгээр Хоёрдугаар эмнэлэг хариуцсан албаны дарга Н.Алтангэрэл, Байгууллагын хөдөлмөрийн аваргаар Эрдэнэт салбарын албаны дарга Л.Баасанжаргал, Нийслэлийн 380 жилийн ойн тэмдгээр хуулийн зөвлөх, хүний нөөцийн албаны дарга Баатарын Төмөрхуяг, Албаны дарга С.Буяннэмэх, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Тэргүүний залуу алтан медалиар С.Уран, Д.Төгс, Хууль сахиулах их сургуулийн өргөмжлөлөөр Н.Баярцэнгэл шагнуулав.

Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн баярын бичгээр Б.Түвшинжаргал, С.Нармандах, МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль хүний нөөц Х.Эрдэнэбилэг, Цэргийн алдар Д.Баярхүү, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч Б.Нямдорж, Биеийн тамир спортын газрын хүндэт тэмдэг А.Энхжаргал, А.Жаргалсайхан, Итгэлт хамба аялах эрхээр С.Буяннэмэх, Ж.Сайнбаяр, Б.Тунгалагтуяа, Ц.Түвшинбаяр, М.Лхагважаргал, Д.Батбаатар, Д.Чойжил, Ч.Бат-Очир, Ц.Батдорж, Байгууллагын хүндэт тэмдгээр Д.Өлзийбаяр, Ш.Ариунболд, О.Батболд, П.Энхтөр, Б.Цэрэндорж, Ж.Энхтайван, Ө.Батжаргал, А.Галбадрах, Д.Алтангэрэл, Д.Бат-Эрдэнэ, Н.Баянмөнх, Сандай худалдааны төвийн нэрэмжит шагналаар Батмөнх, Т.Мөнхнасан нар тус тус шагнууллаа.

Ийнхүү салбартаа нэр хүнд, ололт амжилтаараа дээгүүрт эрэмбэлэгдэж яваа “Мөнх тэнгэрийн ноёд” компанийнхан 10 жилийн ойдоо шагналын хур буулгаж, амжилт бүтээлээ тэмдэглэн өнгөрүүлэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж