ШУА-ийн тэргүүлэгчдийн хурал хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

ШУА-ийн тэргүүлэгчдийн хурал хуралдлаа

ШУА-ийн тэргүүлэгчдийн хурал хуралдлаа

ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлуудын 2019 оны тайланг хэлэлцэж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм.

Тодруулбал, ШУА-ийн харьяа 14 хүрээлэнгийн захирлууд  хуваарийн дагуу тайлангаа тавьж, энэ онд хийсэн ажлынхаа, гол үр дүнг танилцуулж бусдынхаа  ажлаас туршлага солилцлоо.

Хурлын төгсгөлд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Цаашдаа хүний нөөцийн тал дээр илүү анхаарч, доктор, шинжлэх ухааны докторын тоог нэмэгдүүлэх, жилийн ажлын тайлангаа ШУА-ийн стратеги төлөвлөгөөтэй уялуулж гаргаж байх, хүрээлэн тус бүр “Нэг эрдэмтэн, нэг илтгэл” хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах, судлаачид зөвхөн гадаадын сэтгүүлд өгүүлэл бичих бус дотоодын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлж байх, хүрээлэнгүүд сардаа нэг удаа эрдмийн зөвлөлөө хуралдуулж байх”-ыг захирлуудад үүрэг болгосон юм.

Мөн ШУА оны төгсгөлд тухай жилдээ ажил бүтээлээрээ тэргүүлсэн хоёр хүрээлэнгийн захирлыг  шалгаруулж урамшуулдаг уламжлалтай. Өнөө жил Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар нар шалгарсан юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж