“Сүү Пойнт” хөтөлбөрийн эхний тохирлын азтангууд шагналаа гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

“Сүү Пойнт” хөтөлбөрийн эхний тохирлын азтангууд шагналаа гардан авлаа

Сүү ХК-иас зохион байгуулсан “Сүү Пойнт” хөтөлбөрийн эхний тохирол 2019 оны 12 сарын 19-ний өдөр MNC телевизийн шууд эфирээр явагдаж эхний азтангуудаа тодрууллаа.

Эхний тохирлоор:

500,000 төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүний эрхийн бичгийн азтангаар хэрэглэгч Ц.Баярмаа,

1,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний азтангаар хэрэглэгч А.Энх-Амгалан

агаар цэвэршүүлэгчний азтангаар хэрэглэгч Е.Бүхзул

супер шагнал болох iPhone 11 гар утасны азтангаар хэрэглэгч Ч.Эрхэмбаяр  нар тус тус шалгарлаа.

Хэрэглэгчид тухайн хөтөлбөрт оролцож азтан болохын тулд Сүү ХК-ийн үйлдвэрлэн гаргадаг Милк сүүн дээрх дахин давтагдашгүй QR кодыг ecode.mn аппликейшн болон www.ecode.mn вэб хуудсаар дамжуулан уншуулж оролцох боломжтой. Нэг ширхэг сүүний код уншуулснаар 25 пойнт оноо цуглуулах бөгөөд нийт 50 пойнт оноо цуглуулснаар нэг ширхэг сугалааны эрхтэй болно.

Тухайн хөтөлбөр  2019 оны 12 сарын 5-наас 2020 оны 02 сарыг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 32 супер азтанг тодруулах юм. Дараагийн азтангууд 2020 оны 01 сарын 03-ны Баасан гарагт тодорно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж