АНУ Их Британид анхааруулга өглөө | News.MN

АНУ Их Британид анхааруулга өглөө

АНУ Их Британид анхааруулга өглөө

АНУ Их Британид анхааруулга өглөө

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайн Их Британи улсад хандан БНХАУ-ын Huawei компаний 5G харилцаа холбооны сүлжээг ашиглах нь Их Британий төрийн нууц мэдээлэл гадагшаа задрах магадлалтайг анхааруулжээ. Тэрбээр өнгөрөгч Мягмар гаригт "The Financial Times"-ийн сэтгүүлчтэй хийсэн ярилцлагадаа “Их Британи хэрвээ Huawei компаний 5G сүлжээг дотооддоо нэвтрүүлвэл өөрсдийн цөмийн зэвсгийн нууц болон МИ-6, МИ-5-ын тухай мэдээллээ ч алдах боломжтой” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр “Европ, Япон, Шинэ Зеаланд, Австрали дах хүмүүс АНУ-ын Huawei компаний эсрэг авч буй хоригийг ойлгож байгаа гэжээ. АНУ нь Huawei компаний 5G сүлжээг Бээжингийн талаас тагнах зориулалттай ашигладаг хэмээн үзэж буй юм.

Өнгөрөгч тавдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп харилцаа холбооны төхөөрөмжүүдийг дотооддын компаниудаар хангуулах тухай төсөлд гарын үсэг зурсан. Үүгээр ч зогсохгүй Huawei компанийг худалдааны “хар жагсаалт”-д оруулсан билээ.

                                                                                       Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: REUTERS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-24 66.181.161.124

i phone утаснаас эхлээд facebook, instagram мэт ч бас шууд америкийн мэдээлэл цуглуулдаг тагнуулын хэрэгсэл болсон.

Avatar

Зочин 2019-12-24 64.119.23.1

манай төрд нууц мууц гэж юм байдаг болов уу. энэ тал дээр манайх ер нь санаа зовсон шинжгүй шүү. харин ч бүр биднийг тагнаад өгөөчээ гэсэн шиг жи мобайлын станцтай утасыг бүх төрийн албан хаагчдад өгч байлаа шүү дээ. ховэй бол тагнуулын хэрэгсэл гэдэг нь үнэн байхаа нэг ховэй аваад барьсан чинь шөнө улаан гэрэл анивчаад эвгүй золиг билээ тэгээд больсон тагнуулсан ч ану д тагнуулы гэж бодоод алим авсан даа.

Avatar

Зочин 2019-12-24 202.55.188.35

Манайхан бас хужааа хог утас битгий ав…зүгээр л самсунг алимаа л барь.

….

Avatar

Зочин 2019-12-24 27.123.214.2

Mongol utsaa geech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж