АНУ Их Британид анхааруулга өглөө

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

АНУ Их Британид анхааруулга өглөө

АНУ Их Британид анхааруулга өглөө

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайн Их Британи улсад хандан БНХАУ-ын Huawei компаний 5G харилцаа холбооны сүлжээг ашиглах нь Их Британий төрийн нууц мэдээлэл гадагшаа задрах магадлалтайг анхааруулжээ. Тэрбээр өнгөрөгч Мягмар гаригт "The Financial Times"-ийн сэтгүүлчтэй хийсэн ярилцлагадаа “Их Британи хэрвээ Huawei компаний 5G сүлжээг дотооддоо нэвтрүүлвэл өөрсдийн цөмийн зэвсгийн нууц болон МИ-6, МИ-5-ын тухай мэдээллээ ч алдах боломжтой” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр “Европ, Япон, Шинэ Зеаланд, Австрали дах хүмүүс АНУ-ын Huawei компаний эсрэг авч буй хоригийг ойлгож байгаа гэжээ. АНУ нь Huawei компаний 5G сүлжээг Бээжингийн талаас тагнах зориулалттай ашигладаг хэмээн үзэж буй юм.

Өнгөрөгч тавдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп харилцаа холбооны төхөөрөмжүүдийг дотооддын компаниудаар хангуулах тухай төсөлд гарын үсэг зурсан. Үүгээр ч зогсохгүй Huawei компанийг худалдааны “хар жагсаалт”-д оруулсан билээ.

                                                                                       Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: REUTERS.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж