ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн 30 ортой тасаг шинээр ашиглалтанд орлоо

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн 30 ортой тасаг шинээр ашиглалтанд орлоо

ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн 30 ортой тасаг шинээр ашиглалтанд орлоо

Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд өнөөдөр "Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Мөрөөдөл” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Б корпуст өргөтгөл хийж, 30 ортой хүүхдийн тасаг ашиглалтанд орлоо.

Тус нэгдсэн эмнэлгийн хоёр давхрыг өргөтгөн, 504 м2 талбай бүхий 1 давхар барилгыг нэмж барьсан бөгөөд эмч нарын болон эмчилгээ, суурь тусламжийн нийт 12 өрөөтэй.

Өргөтгөлийн барилгын зураг төсөл, гүйцэтгэлийн ажилд нийт 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэвтэн эмчлүүлэх ор, шүүгээ бүхий 50 гаруй сая төгрөгийн тавилга, эд хогшлоор хангагдсан хүүхдийн тасагтай боллоо.

Хүүхдийн тасгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жу Сүнхён, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан  болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нэгдсэн эмнэлэг нь хүүхдийн 80 ортой бөгөөд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед 30 ортой “Мөрөөдөл” тасаг ашиглалтанд орсноор эмнэлгийн хүчин чадал 40 хувиар нэмэгдэж, харьяа дүүргийн 0-16 насны 60 мянга гаруй хүүхдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх боломж бүрэн  бүрдлээ.

“Гүүд Нэйборс” ОУТББ нь Монгол Улсад 2006 онд албан ёсны төлөөлөгчийн газраа нээж, 2011 оноос нийслэлийн зургаан дүүрэн, Дархан-Уул аймагт хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт суурилсан орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, нийт 9800 гаруй хүүхэд, тэдний гэр бүлд хүрч ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж