“Эрдэнэт”-ийн захирал асан Ц.Даваацэрэнг батлан даалтад гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн захирал асан Ц.Даваацэрэнг батлан даалтад гаргажээ

“Эрдэнэт”-ийн захирал асан Ц.Даваацэрэнг батлан даалтад гаргажээ

АТГ-аас өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг баривчлан ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 30 хоногийн турш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг шийдвэрээ дахин нэг сараар сунгасан.

Ц.Даваацэрэн нь хоригдсоноосоо хойш эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарах хүсэлтээ өмгөөлөгчөөр дамжуулан удаа дараа гаргажээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр түүний хүсэлтийг хүлээн, батлан даалтад гаргасан байна.

Тэрбээр 2012-2016 онуудад Эрдэнэт үйлдвэрийн захирал байхдаа хэд хэдэн оффшор бүс рүү олон сая ам.долларын гүйлгээнүүд хийсэн гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж