Оросын Су-57 сөнөөгч үйлдвэрийн туршилтын үеэр сүйрчээ

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Оросын Су-57 сөнөөгч үйлдвэрийн туршилтын үеэр сүйрчээ

Оросын Су-57 сөнөөгч үйлдвэрийн туршилтын үеэр сүйрчээ

Оросын Агаарын цэргийн хүчний тав дахь үеийн Су-57 сөнөөгч онгоц Хабаровскийн хязгаарт үйлдвэрийн туршилтын нислэгийн үеэр сүйрсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, сөнөөгч онгоц Дземги нисэх буудлаас 111 километр зайд сүйрсэн бөгөөд нисгэгч нь амжин шүхрээр аюулгүй газарджээ.

Одоогоор онгоцны хар хайрцгийг хайж байгаа ба сүйрсэн шалтгаан нь онгоцны гэмтэл болон жолоодлогын алдаа байх магадлалтай гэж шинжээчид үзэж буй аж. Оросын тав дахь үеийн сөнөөгч болох Су-57 онгоцыг хүнд сөнөөгч Су-27 онгоцны оронд Оросын Агаарын цэргийн хүчинд нэвтрүүлэхээр 2002 оноос хойш хөгжүүлж байгаа юм.

Энэ оноос эхлэн цувралаар үйлдвэрлэж эхэлсэн уг онгоц нь тус улсын зэвсэгт хүчний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт онгоцуудын нэг бөгөөд 60 тэрбум рублийн өртөгтэй төслийн хүрээнд нэг онгоц 34,4 сая ам.долларын өртөгтэйгээр үйлдвэрлэгдэж байгаа билээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж