Твиттерийн хэрэглэгч "IAMLGNDFRVR" буюу Жастис Можика болон түүний эхнэр хоёр настай охин Ариагаар тоглохоор шийджээ. Тэд охиндоо Зул сарын хамгийн онцгүй бэлэг бэлэглээд, сэтгэл хөдлөлийг нь харахаар шийдсэн байна. Гэтэл бүх зүйл тэдний бодсоноос өөрөөр эргэжээ.
Можика доорх бичлэгийг "Би охиндоо хамгийн онцгүй бэлэг бэлэглэж тоглосон юм. Гэхдээ би ингэнэ гэж төсөөлсөнгүй" хэмээх тайлбартай нийтэлсэн байна. Бичлэг дээр Ариа бэлгээ задлаад банана гарч ирсэнд үнэхээр их баярлаж байгаа нь харагдана. Тэгээд Ариа ээжээсээ бананыг хальсалж өгөхийг гуйна.
Охины аав "Охин маань хоолонд их сайн. Ялангуяа жимсэнд нугасгүй. Хэрвээ би яг одоо түүнд жигнэмэг өгвөл тэр лав галзууртлаа хөөрнө дөө. Заримдаа тэр шөнө дунд сэрээд гэнэтхэн хоол нэхдэг" хэмээн ярьжээ.
I Tried Giving My Daughter The Worst Xmas Gift Ever & I Didn’t Expect This Reaction 😢 pic.twitter.com/44cJytI83m
— LGND (@iamlgndfrvr) December 20, 2019
Эх сурвалж: insider.com
Холбоотой мэдээ