Оросын хөлбөмбөгийн холбоо өнгөрч буй 2019 оны шилдэг хөлбөмбөгчөөр Зенит клубын довтлогч Артём Дзюбаг тодрууллаа. Ийнхүү тэрбээр сүүлийн хоёр жил дараалан Оросын оны шилдэг хөлбөмбөгчин болж байна. Санал асуулгад түүний араас Локомитив клубын Фёдор Смолов, Спартак Москва клубын Күйнси Промес нар жагсчээ.
Артём Дзюбагийн хувьд энэ жил Зенит багтайгаа Оросын Примьер лигт түрүүлж, 37 тоглолтод 13 гоол, 10 гоолын дамжуулалт өгчээ. Хамгийн чухал нь тэрбээр Оросын шигшээ багийнхаа төлөө энэ онд 10 тоглолтод 9 гоол оруулж, ЕВРО-2020 тэмцээний эрхийг авахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ