Оросын Челябинск мужийн Златоуст хотын нэгэн сургууль тусгай хүчнийхнийг урьж авчран сурагчдад үзүүлэх тоглолт хийсэн нь Оросын нийгэмд маргаан дагуулан, сүүлийн хэдэн өдөр нийгмийн сүлжээний гол сэдэв болоод байна.
Бамбай барьж, бороохой агссан тусгайгийнхан жагсаал хэрхэн тараах командыг гүйцэтгэж байгаа бичлэг цацагдсан юм. Тусгайгийнхныг сургуулийн захиргаа урьж авчирсан байна. Бичлэгийг үзсэн тус сургуулийн сурагчдын эцэг эх төдийгүй олон хүн үүнд дургүйцжээ.
Энэ нь сургуулиас зохион байгуулдаг сэдэвчилсэн ажлын нэг байсан нь, хүүхдүүдэд нийгмийн талаар ойлголт өгөхийн тулд олон байгууллагатай хамтрач ажилладгийн нэг нь энэ байсан гэсэн тайлбарыг мужийн захиргаа хийжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ