Москва хотод цаг агаар ер бусын дулаан байна. Арванхоёрдугаар сарын 23-ны өдөр агаарын хэм +6,2 хүрсэн нь сүүлийн 71 жил үзэгдээгүй дулаан өдөр боллоо.
Цаг агаарын "Фобос" төвийн шинжээч Александр Синенковын хэлснээр 2015 оны энэ өдөр +5,9 хэм байсан нь түүхэн рекорд гэж тэмдэглээд байжээ.
Шинэ жилийг цастайгаар төсөөлөөд сурсан москвачуудын хувьд он солигдох мөчид цастай байх уу, үгүй юу гэдгийг ихээхэн сонирхож байна. Оросын Цаг уурын төв байгууллагын орлогч дарга Дмитрий Киктевийн хэлснээр энэ долоо хоногийн сүүлээс агаарын хэм буурч хасах руу орох учраас шинэ жилээр цас орох магадлал өндөр гэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ