Шинэ жилээр ямар бэлэг өгөх хэрэггүй вэ?

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

Шинэ жилээр ямар бэлэг өгөх хэрэггүй вэ?

Шинэ жилээр ямар бэлэг өгөх хэрэггүй вэ?

Оросын Hi-Tech Mail.ru шинэ жилээр ямар бэлэг хамгийн зохимжгүй талаар судалгаа явуулжээ. Судалгаагаар хамгийн зохимжгүй бэлгийн жагсаалтыг ирж буй оны бэлгэдэл болсон хулгана тодорсон байна. Үүний дараа сахлын цахилгаан машин нэрлэгджээ.

Судалгаанд оролцсон хүмүүсийн 9 хувь нь бусдын өгсөн бэлэг таалагдаагүй учраас өөр хүнд өгдөг  гэжээ.

Сувенир, ирэх жилийн бэлгэдэл болсон амьтны дүрс бүхий зүйлийг бэлгэнд авмааргүй байна гэж 57 хувь, зөөлөн чихмэл тоглоом гэж 52 хувь, жин гэж 49 хувь, саван гэж 48 хувь, хуанли гэж 48 хувь, сахлын машин гэж 48 хувь, массажны хивс гэж 45 хувь, биткоин гэж 42 хувь, гоо сайхны набор гэж 40 хувь, нүүр гарын алчуур гэж 38 хувь нь хариулжээ.

53 хувь нь бэлэг авахдаа тухайн хүнийхээ сонирхдог зүйлийг харгалздаг гэсэн бол 15 хувь нь юу тааралдсанаа авдаг гэжээ.

70 хувь нь бэлэг тухайн хүндээ хэрэгтэй эд зүйл байх ёстой гэж үздэг бол 11 хувь нь бэлэг бол гэнэтийн сюрприз байх ёстой гэж үздэг байна. 71 хувь нь авсан бэлэг нь огт таалагддаггүй, хэрэггүй зүйлс байдаг гэжээ.

Судалгааг 2019 оны арванхоёрдугаар сарын 13-18-ны хооронд явуулжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж