Филиппинд Зул сарын баяр тэмдэглэх үеэр наргил модны самраас гаргаж авсан нэрмэл архинд 300 орчим хүн хордож, 11 хүн амиа алджээ. Өнгөрсөн үеийн энэ үед мөн л энэ нэрмэлээс болж 20 хүн амиа алдаж байв.
Ламбаног гэх нэртэй энэ нэрмэл архийг наргил модны самрын шүүсийг исгэж гаргаж авдаг бөгөөд ингэж исгэх явцдаа нэрмэлийнхээ хатуулгийг нэмэгдүүлэхийн тулд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх элдэв бодис нэмдгээс метилийн спирт нэмэх нь түгээмэл байдаг аж.
Эх сурвалж: CNN