Нийслэлийн өмчид 35 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэн авав | News.MN

Нийслэлийн өмчид 35 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэн авав

Нийслэлийн өмчид 35 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэн авав

Нийслэлийн өмчид 35 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэн авав
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Засгийн газрын 2013 оны Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд улсын төсөв болон Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж ашиглалтад оруулсан 33 тэрбум 490 сая төгрөгийн өртөг бүхий Буянт-Ухаа орон сууцны хорооллын хоногт 20 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай байгууламж болон нэг тэрбум 60 сая төгрөгийн өртөг бүхий дулаан хангамжийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх авах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Нарантуяагийн санаачилгаар орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу баригдсан сургууль цэцэрлэг, ногоон байгууламж, авто зам болон авто зогсоолтой танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг баталсан юм. Түүнчэн нийслэлийн зарим орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдах зөвлөл болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-24 202.126.89.163

Шарга морьт зусланд эрүүл агаарт бүх асуудлаа шийдсэн зуслангийн хотхонд /харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг камертай, машины зогсоолтой, гүний худагтай, 380-д холбогдсон, хашаандаа мод буттай, амрах сандал сүүдрэвчтэй, явган хүний зам талбайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, дотроо 00-той, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, цэвэр тохилог, дулаахан 1 өрөө байрыг 3-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээжүүдэд тохиромжтой. Бяцхан төгөл хотхон. Утас: 99118457

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж