Австралийн ерөнхий сайд: Грета, чи өөрийгөө хичээ! | News.MN

Австралийн ерөнхий сайд: Грета, чи өөрийгөө хичээ!

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Австралийн ерөнхий сайд: Грета, чи өөрийгөө хичээ!

Австралийн ерөнхий сайд: Грета, чи өөрийгөө хичээ!

Австралийн ерөнхий сайд эх орноо умартан Хавайд амарч явааг залуу идэвхтэн Грета Тунберг ширүүхэн шүүмжилсэн билээ. Харин ерөнхий сайд Скот Моррисон хариу өглөө.

Австралийн түймэр улам хүчээ авч, зэрлэг байгалийг аймшигтайгаар сүйтгэн, арван хүний аминд хүрч, бүхнийг үнс болгон хувиргаж байгаа хүнд үед ерөнхий сайд Скот Моррисон биеэ оторлон Хавайд очиж амарсан тухай мэдээлэл олон хүний дургүйг хүргэж, маш их шүүмжлэл дагуулсан.
Тэрхүү мэдээнд Грета Тунберг өөрийн дургүйцлээ хүчтэй илэрийлсэн бөгөөд Австралийн Ерөнхий сайд "Бид юу хэрэгтэй гэж бодсоноо Австралид өөрсдөө хийчихнэ" хэмээн хариулж байсан билээ.

Грета Тунберг твиттертээ "Байгалийн гамшгийг улстөржүүлэх гэсэн юм биш. Гэхдээ яаж ийм юм байж болдог байна аа? Хүн төрөлхтөн Австралийн түймэр, хэт халуун цаг агаар зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд дэлхийн дулааралтай холбоотой гэдгийг ойлгоогүй л байна. Бид энийгээ яг одоо болих хэрэгтэй" хэмээн бичжээ.

Харин арванхоёрдугаар сарын 23-нд "Австралийн засгийн газар болон австраличууд бид өөрсдөө Австралид юу хэрэгтэй байгааг хийх болно. Би австраличууд юу хийх ёстойг гадныхнаар заалгамааргүй байна. Би эх орныхоо асуудлыг өөрөө мэднэ. Би энд хүмүүсийг уяраах гэж гарч ирээгүй. Би эх орноо нэгд тавьж байна. Манай гал сөнөөгчид сайн ажиллаж байгаа. Дараагийн удаа үүнээс ч сайн ажиллах болно. Бидэнд илүү дутуу шүүмжлэл хэрэггүй" хэмээн ярьжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: UNILAD.CO.UK
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-24 202.55.188.92

Ийм идэвхтэн манайд улиг болсоон. Социалист системд бид үзэл онол, чиг шугамын талаар огтхон ч ойлголтгүй байж марксист ленинист үзэл суртлаар уллан мѳн ч олон баатруудыг тѳрүүлсэн. Тэд бүгдээрээ нэг бол үхээд ѳндѳрт мандсан гэмгүй хүмүүс эсвэл зориудаар бэлтгэж сургасан үзэл суртлын хүүхэлдэйнүүд байсан. Тэр хүүхэлдэйнүүд коминтерний бодлого болоод Москвагийн даалгавруудыг Монголд хэрэгжүүлэхэд бээлий нь болж байсан юм. Сүхбаатар, Янжмаа, Түвдэнгийн Бор, элдэв Партизанууд, ахмад зүтгэлтнүүд, хѳ

Avatar

Зочин 2019-12-24 202.55.188.92

дѳлмѳрийн баатрууд гээд л. Зарим нэг нь үнэхээр л шалгарсан хүмүүс, зүтгэлтэн иргэд байлгүй яахав. Гэвч тэр болгон хувь хувьдаа үзэл суртлын даалгавар авч нам засгийн бодлогын сурталчлагчид болдог байлаа. Ихэнх тохиолдолд огтхон ч хүсээгүй эсвэл ойлгохгүй зүйлээ мэддэг болж ярина, бусдад нѳлѳѳлнѳ гэсэн үг. Энэ бас их зовлон бѳгѳѳд том нүгэл шүү. Нүүдэлчин хүнд ихэвчлэн мѳнхийн эрх ашиг гэж үгүй тул манай баатруудын ихэнх нь тулгалтыг хүлээн зѳвшѳѳрч тууштай хэрэгжүүлж байсан гэсэн үг.

Avatar

Зочин 2019-12-24 192.82.67.182

Энэ чинь харин яг еерийн биеээр хариуцлага хvлээсэн удирдагч хvн шиг дуугардаг гар юм!!Яг зев хариулт бн!! Ажил хийж байхад илvv юм илvv л байдаг байхгvй юу??!!

Avatar

Зочин 2019-12-24 139.5.219.174

Өмнөговын засаг дарга шиг нөхөр байна шүү энэ

Avatar

Зочин 2019-12-24 202.9.40.10

ТЭГЭЭД ГАРЧИГТ БАЙГАА ҮГИЙГ ХЭЛСЭН ЮМУУ ЯАСАН ЮМ.

Avatar

Зочин 2019-12-24 202.179.24.229

охин дэлхийн хэмжээний асуудал ярихад сайд жалга довын хэмжээндээ сэтгэж

Avatar

Иргэн 2019-12-24 64.119.23.129

Манайх нэг ийм охинтой болмоор байна. Ерөнхий боловсролын сургуулиудад уралдаан зарлаарай . Цэрэнбат сайдаа

Avatar

Болдоо 2019-12-24 202.21.127.183

Энэ охионоор манай дарга нарыг загнуулъя. Сүүлийн 30 жил цөлжилт Монголд маш эрчимтэй явагдаж, Монголчууд 1,5 сая км квадрат нутгыг хариуцлагатай улсын хэмжээнд авч явах чадваргүйгээ харуулав.

Avatar

Зочин 2019-12-24 103.212.117.83

Манайхан салаавч өгөөл явуулнашт

Avatar

Zochin 2019-12-24 31.161.193.45

Teneguud um chin delxii dulaarax sonox manaid xamaagui te

Avatar

Zochin 2019-12-24 101.191.106.198

Uul uurhai, bad yamaa het olnoor osgosniih

Avatar

Зочин 2019-12-24 150.116.248.113

Манай хэд юу яриад байгааг нь ч ойлгохгуй за

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж