Австралийн ерөнхий сайд: Грета, чи өөрийгөө хичээ!

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Австралийн ерөнхий сайд: Грета, чи өөрийгөө хичээ!

Австралийн ерөнхий сайд: Грета, чи өөрийгөө хичээ!

Австралийн ерөнхий сайд эх орноо умартан Хавайд амарч явааг залуу идэвхтэн Грета Тунберг ширүүхэн шүүмжилсэн билээ. Харин ерөнхий сайд Скот Моррисон хариу өглөө.

Австралийн түймэр улам хүчээ авч, зэрлэг байгалийг аймшигтайгаар сүйтгэн, арван хүний аминд хүрч, бүхнийг үнс болгон хувиргаж байгаа хүнд үед ерөнхий сайд Скот Моррисон биеэ оторлон Хавайд очиж амарсан тухай мэдээлэл олон хүний дургүйг хүргэж, маш их шүүмжлэл дагуулсан.
Тэрхүү мэдээнд Грета Тунберг өөрийн дургүйцлээ хүчтэй илэрийлсэн бөгөөд Австралийн Ерөнхий сайд "Бид юу хэрэгтэй гэж бодсоноо Австралид өөрсдөө хийчихнэ" хэмээн хариулж байсан билээ.

Грета Тунберг твиттертээ "Байгалийн гамшгийг улстөржүүлэх гэсэн юм биш. Гэхдээ яаж ийм юм байж болдог байна аа? Хүн төрөлхтөн Австралийн түймэр, хэт халуун цаг агаар зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд дэлхийн дулааралтай холбоотой гэдгийг ойлгоогүй л байна. Бид энийгээ яг одоо болих хэрэгтэй" хэмээн бичжээ.

Харин арванхоёрдугаар сарын 23-нд "Австралийн засгийн газар болон австраличууд бид өөрсдөө Австралид юу хэрэгтэй байгааг хийх болно. Би австраличууд юу хийх ёстойг гадныхнаар заалгамааргүй байна. Би эх орныхоо асуудлыг өөрөө мэднэ. Би энд хүмүүсийг уяраах гэж гарч ирээгүй. Би эх орноо нэгд тавьж байна. Манай гал сөнөөгчид сайн ажиллаж байгаа. Дараагийн удаа үүнээс ч сайн ажиллах болно. Бидэнд илүү дутуу шүүмжлэл хэрэггүй" хэмээн ярьжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: UNILAD.CO.UK
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж