Д.Анар дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Д.Анар дэлхийн аварга боллоо

Д.Анар дэлхийн аварга боллоо

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, Монгол Улсын харцага Д.Анар “Казак кураш бөх”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Тус тэмцээн Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд 33 орны 300 гаруй бөх оролцсон байна.

Д.Анар нь Монголд Улсад анх удаа зохион байгуулагдсан “Казах курес бөх”-ийн Ази тивийн АШТ болон “Киргизийн курош бөх”-ийн Ази тивийн нээлттэй тэмцээнд тус тус аварга болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж