Цагаан хоолтнууд илүү хүнд шартдаг

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Цагаан хоолтнууд илүү хүнд шартдаг

Цагаан хоолтнууд илүү хүнд шартдаг

Мах бага идэх нь байгаль орчинд эерэг нөлөөтэйгөөс гадна эрүүл мэндэд ч тустай гэдэг. Тиймээс сүүлийн үед маш олон хүн цагаан хоол сонгож, эрүүл мэнддээ анхаарах болжээ. Гэвч ажлынхантайгаа, эсвэл найз нөхөдтэйгөө гадуур гарсны маргааш цагаан хоолтнууд мах иддэг хүмүүсээс илүү хүнд шартдаг аж. Нидерландын Утрехт их сургуулийн эрдэмтэд шарталт мах иддэг хүмүүс болон цагаан хоолтнуудад хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.

Эрдэмтэд судалгаандаа бие болон сэтгэхүйн хувьд эрүүл 18-аас 30 насны 13 хүнийг оролцуулжээ. Судалгаанд оролцогчид гэртээ, гадуур, бүжиглэнгээ гэх мэт дурын газартаа алкохол хэрэглэж, согтохоосоо эхлээд 24 цагийн нарийвчилсан тэмдэглэгээ хөтөлсөн байна.
Маргааш нь судлаачид оролцогчдын шарталтыг 0(шартаагүй)-ээс 10(аюултай) хэмээн арван нэгэн түвшинд хуваан үзжээ. Ингэхдээ толгой өвдөх, эргэх, хөдөлгөөний хүндрэл, нозоорох, харамсах, зүрх савлах, бөөлжих, сульдах, чичрэх, хөлрөх, ядрах, толгой дүүрэх, ходоод өвдөх, дүүнгэтэх, гэрэлд мэдрэг болох, чимээнд мэдрэг болох, цангах, хоолноос гарах, гутрах зэрэг 23 хүчин зүйлийг анхаарсан аж.
Судалгааны үр дүнд 13 оролцогч дундаас цагаан хоол иддэг хүмүүс нь уураг, В3 витамин бага авдаг тул шарталтын шинж тэмдгүүд маш хүчтэй илэрч байгаа нь тодорхой болжээ. Цагаан хоолтнууд уураг, В3 витаминыг бусад зүйлсээр аль болох орлуулдаг ч махнаас авдаг хэмжээгээр тэр болгон нөхөж чаддаггүй байна.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: UNILAD.CO.UK
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж