Мүн Жэ Ин, Ши Жиньпин, Абэ Шинзо нарын уулзалтын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Мүн Жэ Ин, Ши Жиньпин, Абэ Шинзо нарын уулзалтын эргэн тойронд

Мүн Жэ Ин, Ши Жиньпин, Абэ Шинзо нарын уулзалтын эргэн тойронд

БНХАУ, Өмнөд Солонгос болон Японы төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт Хятадын Сичуань мужид  зохион байгуулагдах билээ. Гурван удирдагчийн уулзалтаас өмнө улсуудын Худалдааны сайд нар Бээжин хотноо уулзаж, чөлөөт худалдааны асуудлаарх гэрээ хэлцлийг батлах үйл явцыг түргэвчлэхээр санал нэгджээ. Худалдааны сайд нарын уулзалт хамгийн сүүлд гурван жилийн өмнө зохион байгуулагдаж байв.

Сайд нарын хэлэлцсэн хамгийн чухал асуудал нь Өмнөд Солонгос, Япон болон БНХАУ-ын хоорондох чөлөөт худалдааны гэрээ хэлцлийг байгуулах үйл явцыг түргэвчлэх, үүний дотор Бүс Нутгийн Иж Бүрэн Эдийн Засгийн Түншлэлийн хэлэлцээрийг онцлон авч үзжээ.

Үүний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нар Бээжинд уулзсан ба энэ үеэр Ши Жиньпин хиймэл оюун ухаан, мэдээллийн анализ, интернэт зэрэг салбарын хамтын ажиллагаа болон соёл, аялал жуулчлал, боловсролын салбарын харилцан солилцоог бэхжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн байна. Харин Японы Ерөнхий сайд Абэ Шинзо БНХАУ-ын даргын ирэх хавар Японд хийх төрийн айлчлалыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлээд, уг айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа хэмээн хэлсэн байна.

Абэ Шинзо, Ши Жиньпин, Мүн Жэ Ин нарын гол хэлэлцэх асуудал нь эдийн загсийн хамтын ажиллагаанаас гадна сүүлийн үед хурцадмал байдалд шилжээд буй Солонгосын хойгийн асуудал байх аж.

Эх сурвалж: JAPAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж