“UB ERP” дотоод удирдлагын системийн II шатны сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

“UB ERP” дотоод удирдлагын системийн II шатны сургалт боллоо

“UB ERP” дотоод удирдлагын системийн II шатны сургалт боллоо

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.4, 5.2.6, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5.28 болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/507 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “UB ERP” дотоод удирдлагын системийн II шатны хөгжүүлэлтийг хийж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд "UB ERP" системийн II шатны хөгжүүлэлтээр хийгдсэн нэмэлт сайжруулалт, шинэчлэлтүүдийн талаарх сургалтыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж, ННЗБ-ын хүний нөөц болон мэдээллийн технологийн асуудал хариуцсан нийт 128 гаруй албан хаагчийг хамрууллаа.

Сургалтаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1054 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем”-ийг ашиглах журмыг танилцуулж, журамд тусгагдсан анхаарах асуудлуудын мэдээллийг мөн хүргэсэн байна. Тус систем нь хүний нөөцийн удирдлага, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол, төрийн үйлчилгээ, хяналт удирдлага, цаг бүртгэл, ажлын хэсэг, хурал, уулзалт, үүрэг даалгавар болон бусад дэд системүүдийг агуулсан, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоо, цахим мэдээлэл солилцох урсгалыг шуурхай болгох, нэгдсэн удирдлагаар хангах, хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулах зорилготой дотоод удирдлага, хяналтын суурь систем юм.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж