Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан ААН-үүдэд хариуцлага тооцох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2019.12.24-нд нийтлэгдсэн

Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан ААН-үүдэд хариуцлага тооцох ёстой гэв

Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан ААН-үүдэд хариуцлага тооцох ёстой гэв

Татвар төлөгч бидний бүрдүүлж буй улсын төсвөөс мөнгийг нь гарган хэрэгжүүлдэг хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээний ард хамгийн их “но” байдаг. Сонгон шалгаруулалт явуулдаг хэдий ч хэнд хэдэн төгрөг өгвөл “ажил” авч болох вэ гэдэг арга ухаан аль хэдийн нарийссан нь нууц биш.

Татвар төлөгчдийн мөнгийг үргүйдүүлж буйн тод жишээ нь, 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолсон замын хашлага, 100 саяын үнэтэй боржин чулууг Сүхбаатарын талбайд байршуулж, дахин хураасан нь иргэдийн дургүйцлийг төрүүлж буй юм.

Энэ мэтчилэн төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж буй төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг “Үнэн хатамж” ТББ-аас илэрхийлж байна. Тус байгууллагаас өнөөдөр /2019.12.24/ төсвийн ерөнхийлөн захирагчдын аудитын зөвлөмж, дүгнэлтийн хэрэгжилтийн талаар харьцуулсан мониторигийн судалгааг танилцууллаа.

Судалгаагаар төсвийн ерөнхийлөн захирагчид мэдээллээ ил тод хугацаандаа мэдээлэх нь өнгөрсөн оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, 2018 онд төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч болох /Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Комиссын дарга/ нарын 71 хувь нь мэдээллээ ил тод болгосон бол 29 хувь нь ил тод болгоогүй аж.

Энэ жилийн хувьд дээрх төсвийн захирагчдын 43 хувь нь хугацаандаа мэдээлсэн бол 57 хувь нь мэдээллээ цаг хугацаанд нь ил тод байршуулаагүй гэх дүн гарчээ. УИХ-ын харьяа байгууллагуудаас Үндэсний Статистикийн хороо хугацаандаа, мэдээлээ бүрэн гүйцэд, ил тод болгосон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж