Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан “Номин Холдинг” компанийн хамт олон ахмадуудаа ачлав
“Номин Холдинг” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр Эрүүл Мэндийн яамны харъяа “Геронтологийн Үндэсний төв”-тэй хамтран “Ахмадаа Ачлая” эмнэлгийн анхан шатны үзлэг явуулдаг уламжлалтай. Энэ жил “Эрүүл мэнд Эрхэм баян” нэрийн дор 2015 оны 10-р сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2-р хороонд байрлах Номин Юнайтед их дэлгүүрийн 2-р давхарт амжилттай зохион байгууллаа. Тус үзлэгт ясны сийрэгжилтийг тодорхойлох, дотрын үзлэг, зүрхний бичлэг хийх, мэдрэлийн эмчийн үзлэг зөвөлгөө, уламжлалт/судас бариа/, даралт, сахарын шинжилгээ хийх зэрэг урьдчилан сэргийлэх үзлэгийг явууллаа. Уг үзлэг нь 2015/10/03-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн үзлэгт 553 ахмад хамрагдсан юм.